Сар шинийн баярын дараа томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 16-наас хэвийн ажиллах бол “Барс” худалдааны төв хоёрдугаар сарын 6-наас, “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
Харин “Хархорин”, “Дүнжингарав”, “Лавай” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 8-наас эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Тэгвэл ихэнх сүлжээ дэлгүүрүүд хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана.
Холбоотой мэдээ