Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд /2022.02.04/-ний 02:26 цагт "Мөнххада" компанийн хажуу талд барилгын дэлгүүрт гал гарчээ. Уг дуудлагаар тус хорооны 10-674а тоотод байрлах “Андын зам констракшн” ХХК-ийн баригдаж байгаа барилгын хашаанд байрлах 12*2 метрийн хэмжээтэй төмөр чингэлэгийн дээвэр дээр 1,5*1,5 метрийн хэмжээтэй модон харуулын байр шатаж байсныг унтрааж ажиллажээ.
Уг галд 58 настай иргэн өртөж нас барсан байсныг гарган ХУД-н Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгч ажилласан байна.
Галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ялангуяа шөнө үүрийн цагаар гал гарч амь нас, эрүүл мэндээр хохирох өндөр эрсдэлтэй байгаа тул цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангаж, асаасан арц хүж, зулыг хяналтгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Холбоотой мэдээ