ЭМЯ: 41-60 насны хоёр хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2022.02.04-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 41-60 насны хоёр хүн нас барав

ЭМЯ: 41-60 насны хоёр хүн нас барав

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 426 тохиолдол батлагдаж, 41-60 насны хоёр хүн нас барсныг Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэлд дурджээ. Үүнийг задалбал, Улаанбаатарт 157, орон нутагт 269 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 7241 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 37703 хүн гэрийн ажиглалтад байгаа юм.  Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад эмнэлэгт хэвтсэн болон гэрийн тусгаарлалтад байгаа хүний тоо харьцангуй буурсан үзүүлэлттэй байна.

Өчигдрийн тухайд 8027 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол 40 мянга орчим иргэн гэрийн ажиглалтад байв. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүнд өвчтөнүүдийн тоо буураагүй, их байгаа юм.  Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 4456 нь хүнд, 2037 нь хөнгөн байна. Мөн хүнд 672, нэн хүнд 76 хүн тус тус эмчлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж