Орос-Украины хооронд энхийн хэлэлцээр хийхийг санал болгов

Хуучирсан мэдээ: 2022.02.04-нд нийтлэгдсэн

Орос-Украины хооронд энхийн хэлэлцээр хийхийг санал болгов

Орос-Украины хооронд энхийн хэлэлцээр хийхийг санал болгов

Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр /2022.02.03/ Украинд айлчилж, ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзалт хийлээ. Энэ үеэрээ Орос-Украин хоёр улсын хооронд энх тайван тогтоох дээд хэмжээний уулзалт хийхийг санал болгов. Европын холбооны удирдагчид Москваг түрэмгийлэх вий гэсэн болгоомжлолтой байгаа тул үүнийг намжаахын тулд энх тайван тогтоох уулзалт хийх хэрэгтэй гэв. 

Орос улс Украины хилээс 100 мянга гаруй цэргээ татахаас татгалзаж байгаа тул Европын хүчирхэг гүрнүүд болох Герман, Францын удирдагчид Москвад айлчлах боломжтой гэдгээ мэдэгдээд байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон гэхэд долоо хоногийн дотор гурав дахь удаагаа Путинтэй утсаар ярьжээ. 

Туркийн удирдагчийн хувьд Путинтэй тогтоосон онцгой харилцаагаа үргэлжлүүлэн хадгалахын сацуу Киевтэй энхийн хэлэлцээр хийхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээр эрмэлзэж байна. 

Уулзалтын үеэр Зеленский түүний хүчин чармайлтад талархал илэрхийлж, Украинд энх тайвныг тогтоохын тулд "бүх платформ, бүх хэлбэрээр боломжтой бүхнийг хийхэд бэлэн" гэдгээ мэдэгдэв.

Туркийн ерөнхийлөгч нь Зеленский, Путин хоёрын хэн хэнтэй нь чөлөөтэй, илэн далангүй ярилцаж, улмаар Украин, Оросын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. 

Эрдоган хэлэхдээ, “Би хоёр хөршөө мөргөлдөөнтэй байхыг харах дургүй. Гэхдээ “NATO”-гийн гишүүн орны хувьд хэрэв Орос Украин руу довтлох юм бол Турк Атлантын далайг дамнасан цэргийн эвслийн зүүн жигүүрийг барихад шаардлагатай бүх зүйлийг хийх болно” гэжээ.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж