Хамгийн том пүүз үйлдвэрлэгчдийн нэг “Nike” брэнд тэдний гутлын зургийг зөвшөөрөлгүйгээр зарсан хэргээр цахим борлуулагч “StockX” компанийг шүүхэд өгчээ. Дижитал хөрөнгийн хэргээр үүсгэж буй уг нэхэмжлэлийг Нью-Йоркийн шүүхэд өчигдөр /2022.02.03/ өгсөн байна.
“StockX”-ийн “NFT” нь “Nike”-ийн барааны тэмдгийг зөрчиж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх магадлалтай гэж үзжээ.
Детройт хотод байрладаг “StockX” нь пүүз, цүнх болон бусад барааг дахин худалддаг платформ бөгөөд өнгөрсөн онд 3.8 тэрбум ам.доллараас илүү үнэлэгдсэн байна.
“StockX” нь өнгөрсөн сараас пүүзний NFT-г зөвшөөрөлгүй зарж эхэлсэн бөгөөд худалдан авагчдадаа "ойрын ирээдүйд" гутлын бодит хувилбарыг олж авах боломжтой гэж мэдэгдсэн гэв. Энэ аргаараа тэд 500 гаруй “Nike”-ийн “NFT” борлуулж чаджээ.
Шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар, “StockX”-ийн үнийн хөөрөгдөл, худалдан авах нөхцлийн тодорхойгүй байдал нь “Nike" брэндийн бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэжээ. Түүнчлэн хэрэглэгчид “StockX” дээрх загвар хууль ёсны мөн эсэхэд эргэлзэж буй нь ч “Nike”-ийн нэр хүндэд нөлөөлж буй юм.
“Nike” брэнд “RTFKT” дижитал студитэй хамтран энэ сарын сүүлээр хэд хэдэн виртуал бүтээгдэхүүн гаргана гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ