Энэтхэг өвлийн олимпийн бамбарыг буухиалахаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2022.02.04-нд нийтлэгдсэн

Энэтхэг өвлийн олимпийн бамбарыг буухиалахаас татгалзав

Энэтхэг өвлийн олимпийн бамбарыг буухиалахаас татгалзав

Хятадын эрх баригчдын сонгосон бамбар баригчдын нэг нь Энэтхэгийн дургүйцлийг хүргэсэн тул тэд өнөөдөр /2022.02.04/ Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолд оролцохгүй гэв. 

Энэтхэгийн гадаад харилцааны яамны төлөөлөгч Ариндам Багчи Пүрэв гаригт хэлэхдээ "Хятад улс бүхэл бүтэн олимпийн арга хэмжээг улстөржүүлж буйд харамсч байна" гэжээ.

“Global times”-д мэдээлснээр 2020 онд Энэтхэг, Хятадын хилийн мөргөлдөөнд оролцсон Хятадын армийн коммандлагч бамбар баригчдын нэгээр сонгогдсон байна. Ардын чөлөөлөх армийн командлагч Чи Фабао 2020 онд Галваны хөндийд болсон мөргөлдөөнд оролцсон цэргүүдийн дунд байжээ. Тухайн үед 20 Энэтхэг, дөрвөн Хятад цэрэг амь үрэгдсэн байна. 

Энэ явдал Энэтхэгийн эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн тул тэд олимпийн нээлтийн бамбарыг барихаас татгалзаж, дипломат бойкот зарлаж буйгаа илэрхийлэв. Өмнө нь АНУ тэргүүтэй олон орнууд дипломат бойкот хийхээ зарлаж байхад Энэтхэг эсрэгээрээ Бээжингийн олимийг дэмжинэ гэдгээ илэрхийлсээр ирсэн билээ. 

Энэтхэгээс цанын төрөлд нэг тамирчин оролцож буй бөгөөд тус улсын төв телевиз "Доордаршан" энэ тоглолтыг шууд дамжуулахгүй гэдгээ мэдэгджээ. 

Эх сурвалж: SCMP, THE HINDU

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
20
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж