Оюутнуудын бүтээсэн робот сарыг судлахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2022.02.04-нд нийтлэгдсэн

Оюутнуудын бүтээсэн робот сарыг судлахад бэлэн

Оюутнуудын бүтээсэн робот сарыг судлахад бэлэн

Iris” нэртэй сарыг судлах роботыг “NASA” эсвэл өөр бусад сансар судлалын туршлагатай инженерүүд бүтээгээгүй юм. Энэхүү роботыг Питтсбург дахь Карнеги Меллон их сургуулийн оюутнууд бүтээжээ. “Iris”-ийг 2022 оны дунд үед хөөргөхөөр төлөвлөж буй бөгөөд саран дээр газардах төхөөрөмжтэй нь саяхан бэхэлсэн байна. 

Докторын зэрэг хамгаалаад удаагүй Рэд Уиттакер реакторын цацраг идэвхийн судалгаа хийж, цэвэрлэх зориулалттай гурван робот бүтээж байжээ. Тухайн үед цөмийн реакторт ажилладаг робот байгаагүй учир маш шинэлэг, хувьсгалт санаа болж байсан. Өдгөө 70 настай робот техникийн профессор түүнээс хойш олон олон томоохон төсөл дээр ажиллажээ. 

Тэрбээр 30 гаруй жилийн өмнөөс сарыг судлах зорилго тавин ажилласаар ирсэн байна. Олон жилийн судалгааны үр дүнд өөрийн оюутнуудтайгаа хамтран сарыг судлах роботоо зохион бүтээжээ. 

“Iris” нь хоёр кг жинтэй, гутлын хайрцагны хэмжээтэй, батарейгаар ажилладаг бөгөөд гадаргуу дээр 72 цагийн турш ажиллана. Ийм жижиг орон зайд шаардлагатай технологиудыг багтаахад ихээхэн бэрхшээл тулгарсан гэж зохион бүтээгч Рэд Уиттакер онцолжээ. 

Робот саран дээр газардсаны дараагаар мэдээллийг 50 килобайт/секунд хурдтайгаар дэлхий рүү илгээх бөгөөд судалгааны ажилд ашиглахуйц өндөр чанартай зураг илгээхэд 10 минут зарцуулагдах юм. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж