Замын ачаалал 40 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.04-нд нийтлэгдсэн

Замын ачаалал 40 хувиар буурчээ

Замын ачаалал 40 хувиар буурчээ

Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийг зорих иргэдийн урсгал нэмэгдээд байна. Харин нийслэлд авто замын ачаалал 40 хувиар буурчээ.

Тодруулбал, баярын өдрүүдэд 18 мянган тээврийн хэрэгслээр 30 мянга гаруй иргэн орон нутгийг зорьсон байна. Энэ нь түгжрэл буурахад нөлөөлж, сүүлийн хоёр хоног хотын гол замын уулзваруудын ачаалал эрс буурсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Тус газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлээс гарах иргэдийн урсгал нэмэгдэж  байна. Шалган нэвтрүүлэх товчоод багагүй ачаалалтай, 16:00 цагаас хойш хотоос гарах урсгал ихэсч байна. Иргэд орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг анхаарч жолоо барихыг анхааруулъя” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж