Тавгийн идээгээ хурааж, гэр бүлийнхэндээ хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.04-нд нийтлэгдсэн

Тавгийн идээгээ хурааж, гэр бүлийнхэндээ хүндэтгэл үзүүлнэ

Тавгийн идээгээ хурааж, гэр бүлийнхэндээ хүндэтгэл үзүүлнэ

Монголчууд  уламжлалт сар шинийн баяраараа элдэв янзын чихэр гэхээс илүүтэй цагаан идээгээр ширээгээ чимж, таваг засах нь сүүлийн жилүүдэд нийтлэг болсон. Их идээний тавгийг ч чихрээр бус хорхой ааруул, ёотон зэрэг цагаан өнгийн идээгээр чимдэг. Энэ нь нэг талаар Цагаан сар хэмээх баярын бэлгэдэлтэй, нөгөөтэйгүүр монголчуудын идээ ундааны уламжлалтай холбоотой гэж судлаачид тайлбарладаг. Залуу гэр бүлийн тухайд  сууриа таваар засч дээшээ гурван үе явна. Учир нь, үр хүүхэд төрүүлсэн хүн нэг үеэ, ач зээгээ үзвэл хоёр үеэ, түүнийхээ хүүхдийг үзвэл гуран үеэ үзсэн гэх бөгөөд үүнийг л бэлгэдэн залуу хүн таваар гурван үе таваг засдаг ёстой. Мөн 60-80 нас хүртэл насалсан хүн таваар таван үе, 80-100 нас хүртэл таваар долоон үеаас дээ, 100-гаас таваар есөн үе зассан тавгийн идээ тавьдаг уламжлалтай.

Тавгийн идээтэй холбоотой цээрлэх ёсыг дурдвал,

  • Бэр болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн идээ, шүүс тавихыг цээрлэнэ.
  • Мөн тийм бүсгүй айлд айлчилахад шүүсэнд хүрэхийг хориглоно.
  • Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ. Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ.
  • Шинийн гурвандаа тавгаа хурааж идээгээ зөвхөн гэр бүлийн хүрээнд хүртээдэг.
  • Идээгээ ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа тараагаад байдаггүй. Учир нь удам судар урт удаан үргэлжилнэ хэмээн бэлгэддэг

Тавгийн идээг гэрийн эзнийг хүндэтгэн засдаг бөгөөд зочид айлд ормогцоо шууд гол тавгийн идээнд хүрч болдоггүй. Гол идээнд хүрэхээсээ өмнө дан цагаан идээгээр зассан жижиг тавагтай идээнээс амсдаг учиртай. Энэ нь тухайн хүн ямар ч санаа өвөртөлж орж ирж болно. Үүнийг цагаанаар тайлж байгаа хэрэг юм. Айлд цай уухаа өмнө цагаан идээнээс амсах ёстой. Учир нь усыг сүүтэй хольдог учраас ариун цагааныг илэрхийлдэггүй аж. Энэ ч үүднээс цагаан идээнд эхэлж хүрдэг учиртай. Иймд зочин ирсэн гол идээндээ гэрийн эзэн түрүүлж хүрдэг ёстой. Мөн шинийн тавгийн идээг битүүний өдөр засч, шинийн 3-нд хураадаг  билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж