Цахим сүлжээний "акул" фэйсбүүк компанийн өдөр тутмын идэвхитэй хэрэглэгчдийн тоо 18 жилийн хугацаанд анх удаа хамгийн бага тоонд хүрчээ. Фэйсбүүк компаниас гаргасан судалгаагаар өнгөрсөн оны сүүлийн гурван сард өдөр тутмын идэвхитэй хэрэглэгчид 1.9 тэрбум болж буурсан байна. Энэ нь “TikTok”,“YouTube” зэрэг өрсөлдөгчдөөс ихээхэн хамаарч буй бөгөөд, компаниуд зар сурталчилгааны зардлаа тодорхой хэмжээнд бууруулсантай холбоотой. Фэйсбүүк хэрэглэгчид, тэр дундаа залуу хэрэглэгчид бусад өрсөлдөгчид рүү явсан нь борлуулалтад сөргөөр нөлөөлж байгааг Марк Зукерберг онцолжээ.
Нью Йорк дахь өдрийн арилжаагаар Метагийн хувьцаа 20 гаруй хувиар унасан байна. Ийнхүү хувьцааны ханш унаснаар компанийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 200 тэрбум ам.доллар болж буурчээ.
Метагийн нийт орлого зар сурталчилгааны борлуулалтаас бүрддэг бөгөөд энэ хугацаанд 33.67 тэрбум ам.доллар болж өссөн. Харин ирэх улиралд 27-29 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байгаа нь шинжээчдийн таамаглаж байснаас доогуур байгаа ажээ.
Фэйсбүүк хэрэглэгчид тогтмол өсч, хөгжиж буй платформын тоонд багтсаар ирсэн боловч сүүлийн жилүүдэд Европ, АНУ-ын өсөлт зогссон байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ