Хууль бусаар зэрлэг гахайн мах, загас тээвэрлэсэн зөрчлийг цагдаагийн алба хаагчид шалгаж байна. Тодруулбал, Төв аймгийн Лүн сум дахь цагдаагийн байгууллагаас энэ сарын 1-нд дээрх зөрчлийг илрүүлжээ. Хэрэв зэрлэг гахай болон, бор гөрөөс, цагаан зээр, чоно зэрэг амьтныг агнахаар бол заавал зөвшөөрөл авах ёстой гэж Амьтны тухай хуульд заасан. Хэрэв зөвшөөрөлгүй ан хийсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох юм.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг дотроос хууль бус ан хамгийн их бүртгэгдсэн болохыг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэв. Тодруулбал, хууль бусаар ан агнах гэмт хэрэг өнгөрсөн онд 118 үйлдэгдсэн нь хамгийн их үзүүлэлт аж. Мөн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, мод бэлтгэх зэрэг зөрчил цөөнгүй бүртгэгджээ. Орон нутагт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг хамгийн их буюу 958, нийслэлд 128 тус тус бүртгэгдсэн байна.
Прокурорын байгууллагын мэдээлснээр 2021 онд хүрээлэн байгаа орчны эсрэг 1086 хэрэгт хяналт тавьсан аж. Үүнээс 725 хүнд холбогдох 531 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бол 226 хэргийн хэрэг бүртгэлийг хаажээ