Хоносон салат, бууз идэхгүй байхыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2022.02.04-нд нийтлэгдсэн

Хоносон салат, бууз идэхгүй байхыг зөвлөв

Хоносон салат, бууз идэхгүй байхыг зөвлөв

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярын өдрүүд үргэлжилж байна. Засгийн газраас энэ жил баяр амралтын өдрүүдэд хөл хорио тогтоогоогүй ч гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, цахимаар золгохыг уриалж байгаа. Гэсэн ч сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хөл хоригдсон иргэд цагаан сарын баярыг  өргөн дэлгэр тэмдэглэж, золголт хийх иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байна. Тиймээс  хоолны хордлогоос урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас хоолны илчлэгийн хэмжээнд анхаарч, хоол хүнс хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөв. Тухайлбал, гурван ширхэг бууз 420 ккал. Харин 100 грамм нийслэл салат гурван ширхэг буузнаас ч бага илчлэгтэй буюу 170 ккал байна.

Мөн хоол зүйчид баяр, амралтын өдрүүдэд хоносон нийслэл салат, хоол хүнснээс татгалзах, хэт өндөр илчлэгтэй хоол хүнс нэг дор хэрэглэхгүй байхыг зөвлөв.  Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.

  • Хүнсний     бүтээгдэхүүн     худалдан     авахдаа    үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж баталгаатай газрыг сонгон үйлчлүүлээрэй
  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах хэвших
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслийг сайтар угааж цэвэрлэх
  • Бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салат, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчид 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
  • Ундаа, айргийг ам дамжуулан нэг аяга, саваар уухыг цээрлэх
  • Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах

Үүнээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх, жолоо барихгүй байхыг анхааруулж байгаа юм.

  • Архи дарс, согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах
  • Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсны дараа гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших
  • Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж