Шинжилгээний цэгүүд 12:00 цаг хүртэл ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.02.04-нд нийтлэгдсэн

Шинжилгээний цэгүүд 12:00 цаг хүртэл ажиллана

Шинжилгээний цэгүүд 12:00 цаг хүртэл ажиллана

Сар шинийн баяр амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд вакцины суурин 12 цэг 10:00-15:00 цаг хүртэл ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 40 хүн вакцинд хамрагджээ. Тодруулбал, вакцины эхний тунд нэг хүн, бүрэн тунд хоёр, гурав дахь тунд 13, дөрөв дүгээр тунд 23 хүнийг тус бүр дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 72-75 хувь нь нэг, хоёрдугаар тунд хамрагдсан бол гуравдугаар тунд 52.4 хувь нь хамрагджээ.

Мөн дөрөвдүгээр тунгийн хамрагдалт 5.1 хувьтай байна. Мөн энэ сарын 2-6-ны хооронд нийслэлийн хэмжээнд найман дүүрэгт амбулаторийн цэгүүд 10:00-16:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.

Харин шинжилгээний цэгүүд нийслэлийн зургаан дүүрэгт энэ сарын 1-9 хүртэл өглөөний 09:00-12:00 цаг хүртэл ажиллах юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж