Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо хүрэлцэн очлоо

Хуучирсан мэдээ: 2022.02.03-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо хүрэлцэн очлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо хүрэлцэн очлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятад улсад ажлын айлчлал хийх, “Бээжин- 2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн очлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Капитал” олон улсын нисэх буудалд Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, БНХАУ-ын талаас тус улсын Гадаад хэргийн яамны туслах сайд Ү Жянхао нар тус тус угтан авлаа.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж