Бээжин: Робот үйлчилж, хаа ч очсон халдваргүйтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.03-нд нийтлэгдсэн

Бээжин: Робот үйлчилж, хаа ч очсон халдваргүйтгэл хийж байна

Бээжин: Робот үйлчилж, хаа ч очсон халдваргүйтгэл хийж байна

Бээжин хотноо маргааш (2022.2.4) өвлийн олимпийн наадам эхлэх гэж байна. Хятад дахь хүний эрхийн асуудлаас болж, өвлийн олимпийг олон улс бойкотлосон ч наадамд оролцох зочид хүрэлцэн ирцгээжээ. Цар тахлын эсрэг халдвар хамгааллын өндөр түвшинд зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадам олон улсын анхаарлыг татаж байна. Тухайлбал, хүмүүсийн контактыг багасгах үүднээс зочдод ундаа усыг робот зөөж, биеийн температурыг хянадаг унтлагын капсулыг ашиглаж, хаа явсан газар халдваргүйжүүлэлт хийж байгаа аж.
Энэ бол өвлийн олимпод өрсөлдөхөөр очсон тамирчид, уригдсан зочид, сурвалжлах хэвлэлийнхний өдөр бүр харж, гэрчилж буй дүр зураг.


Бээжингийн өвлийн олимп өмнө нь болж байгаагүй өндөр хараа хяналттай олон улсын спортын үйл явдал болж байна. Өнгөрсөн жил Японд болсон зуны олимпийн наадам цар тахлын үед болж, тодорхой хязгаарлагдмал болж болдгийг харуулсан. Харин Хятад  бол хүчирхэг, чинээлэг, зоримог улс тул халдваргүйгээр олимпийг зохиохын тулд өргөн хүрээтэй системийг бий болгожээ. Зочид төлөөлөгчид, тамирчин хэвлэл, албаныхан гээл 60 мянган хүнийг оролцуулахаар тооцсон байна. Халдвараас сэргийлэхийн тулд олимпийн цэнгэлдэхийг тойроод 160 км бүсэд гурван бүсчлэл бүхий хязгаарлалтын бүс тогтоожээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж