НҮБ-ын дарга Антонио Гутеррес маргааш (2022.2.4) Бээжинд эхлэх өвлийн олимпийн наадмыг үзэхээр Хятадад айлчлахаа мэдэгдсэн. Тэгвэл АНУ-ын сенатор Жефф Мерклей түүнийг шүүмжилж, “ичгүүртэй” гэсэн байна. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй Хятадыг эсэргүүцэн олон улс бойкотлож байхад НҮБ-ын дарга өвлийн олимпод очно гэдэг нь ичгүүртэй үйлдэл гэж тэрбээр мэдэгджээ.
Түүний шүүмжлэлийн хариуд, Гутеррес хэлэхдээ, олимпийн дараа Хятадад хүний эрхийн асуудлаар өндөр түвшний уулзалт хийх найдлага тавьж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр олимп бол ялгаатай соёл, олон шашин, үнэстнүүдийн хооронд эв нэгдэл, харилцан хүндлэл, хамтын ажиллагааны бэлгэдэл гэдгийг онцолсон байна.
Өнөөдрийн байдлаар АНУ, Канад, Австрали, Дани, Их Британи, Литва, Эстони, Бельги улсууд өвлийн олимпийг бойкотлож, албаны төлөөлөгчөө илгээхгүй гэдгийг мэдэгдсэн.
Холбоотой мэдээ