Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр Covid-19 цар тахлын 694 шинэ тохиолдол батлагджээ.
Батлагдсан тохиолдлын 428 нь Улаанбаатарт, 266 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар 8027 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 768 хүний биеийн байдал хүнд байгаа бол нэн хүнд 83 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 42297 болжээ.
Covid-19-ийн улмаас нэг нас баралт бүртгэгдэв.