Байден 3000 цэргээ Европт байршуулах шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2022.02.03-нд нийтлэгдсэн

Байден 3000 цэргээ Европт байршуулах шийдвэр гаргалаа

Байден 3000 цэргээ Европт байршуулах шийдвэр гаргалаа

ОХУ-аас Украин руу дайрахаар бэлтгэж буйн хариуд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Европт 3000 америк цэргийг илгээх зарлиг гаргажээ. АНУ нь NATO-д хүлээсэн үүргийнхээ дагуу Польш, Герман руу 2000 америк цэргийг илгээж, Германаас 1000 цэргийг Румын улс руу шилжүүлэн байршуулах болсныг Пентагоноос мэдээлжээ.
АНУ-ын 82-р агаарын ангиас 1700 цэргийг Польш руу, 300 цэргийг Герман руу илгээх бол Румын руу илгээх цэрэг нь Герман дахь баазаас явах гэнэ.
Үүнийг ОХУ-ын талаас хурцаар шүүмжилж, цэрэг байршуулах нь үндэслэлгүй, “хор хөнөөлтэй” шийдвэр гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярьж, хоёр тал хэлэлцээнд бэлэн буйгаа ярилцсан байна. Энэ үеэр Путин хэлэхдээ, Барууныхан ОХУ-ын аюулгүй байдлын санаа зовоосон асуудалд баталгаа өгөхгүй байгааг ярьсан бол Борис Жонсон Украины хилд 100 мянган цэргээ байршуулсан  нь дайсагнасан үйлдэл гэж Москваг буруутгажээ.

Жо Байдены захиргаанаас хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын тэнгисийн эргийн Эстони, Латви, Литва улсуудад цэргээ байршуулаагүй байгаа нь хямралыг дипломат аргаар шийдвэрлэх хүсэлтэй байгааг нь илэрхийлж байна.  АНУ нь Украины хилд цэргээ илгээгүй гэдгийг Цагаан ордны төлөөлөгч Жен Псаки онцлон мэдэгджээ. Гэсэн ч Зүүн Европ дахь АНУ-ын цэргийн тоогоо нэмэгдүүлсээр байгааг Путин тэвчихгүй байгаа аж. Тухайлбал, АНУ нь Польш, Румынд олон мянган цэргээ хэдийнэ байршуулж, NATO-гийн пуужингийн системийг суурилуулсан нь ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж