Путин сарын дараа “ам нээж”, Украины асуудлыг ярьжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.03-нд нийтлэгдсэн

Путин сарын дараа “ам нээж”, Украины асуудлыг ярьжээ

Путин сарын дараа “ам нээж”, Украины асуудлыг ярьжээ

Украины асуудлаас үүдэн ОХУ, Барууны хооронд зөрчил үүсч, нөхцөл байдал хурцадмал байна. Тэгвэл энэ талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бүтэн сарын дараа анх удаа “ам нээж”, ярьжээ.
Путиныг дуугүй байх хугацаанд АНУ, Европын холбоотнуудын зүгээс ОХУ-г Украин руу дайрахаар төлөвлөж байна гэдгийг анхааруулж, дайрсан нөхцөлд Москвагийн эсрэг хатуу арга хэмжээ авахаар сүрдүүлж, Киевт дэмжлэг үзүүлэх алхмуудыг хийсэн. Тэгвэл хямрал эхэлснээс хойших анхны мэдэгдэлдээ, Владимир Путин “ОХУ ямарч нөхцөлд яриа хэлэлцээнд нээлттэй” гэдгийг илэрхийлжээ. Мөн “АНУ, NATO нь Оросын гол шаардлагуудыг үл тоосноор барахгүй, Москваг тогтоон барих хэрэгслүүр болгож Украиныг ашиглаж, дайнд татан оруулахаар оролдож байна” гэж Путин мэдэгдэв. Түүнчлэн Украинд дайны нөхцөл байдал үүсэх талаарх NATO-гийн таамаглалыг хариу сануулж, Умард Атлантын цэргийн эвслийг 2014 онд ОХУ-д нэгдсэн Крым хойгийг буцаан авахаар санаархаж байгаа нь зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүй гэдгийг анхааруулжээ.

Үүний хариуд Цагаан ордны төлөөлөгч Жен Псаки сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ, “Үнэг тахианы үүрэн дээр гарчихаад  тахианаас айгаад орилж байна” гэж ОХУ-г зүйрлэн ярьжээ.

Харин Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков   түүний мэдэгдлийг үгүйсгэж, “ОХУ-г баавгайтай зүйрлэсээр ирсэн. Баавгай тахианы үүрэн дээр авирч гарч чадахгүй. Хэтэрхий хүнд жинтэй шүү дээ” гэж хошигнон хариулжээ.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
11
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж