Йемений нисэх хүчин агаараас цохилт өгөх үеэр тус орны өмнөд нутгийн нэгэн тосгонд “Аль-Каида”-гийн хоёр даргыг 30 дайчны хамт устгасан байна. Йемений нийслэлээс 480 км-ын зайд байгаа тосгоны нэгэн байшинд террористууд цугларсан мэдээ аваад нисэх онгоц бөмбөгдсөн байна. Цэргийнхэн террористуудын талаарх мэдээг Америкийн тагнуулынхнаас авчээ. Агаараас цохилт өгөх үеэр долоон энгийн иргэд амь насаараа хохирсон байна. Тэдэнд эрх баригчид гашуудал илэрхийлж, ар гэрийнхэнд нь нөхөн олговор өгөхөөр амлав.