Таамаг эвдэж, түүх бүтээсэн аймгийн заан Э.Мөнхжаргал гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.02.02-нд нийтлэгдсэн

Таамаг эвдэж, түүх бүтээсэн аймгийн заан Э.Мөнхжаргал гэж хэн бэ?

Таамаг эвдэж, түүх бүтээсэн аймгийн заан Э.Мөнхжаргал гэж хэн бэ?

Сайжруулагч хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан хоёр өдөр үргэлжилж, түрүү бөхийн таамагт багтаагүй аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ. Өдгөө 26 настай тэрбээр Архангай аймгийн Хотонт сумын харъяат бөгөөд сар шинийн барилдаанд аймгийн заан цолтой түрүүлсэн анхны бөх болсон юм. Түүнээс өмнө аймаг, цэргийн арслан цолтой хоёрхон бөх түрүүлж байсан нь улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтойдоо, улсын харцага Ш.Мөнгөнбаатар 2011 онд аймгийн арслан цолтойдоо аж.

Аймгийн цол хүртсэн нь

Самбо, жүдо суурьтай Э.Мөнхжаргал анх 2015 онд сумынхаа баяр наадамд үзүүрлэн, сумын начин цол хүртэж, бөхийн замналаа эхлүүлжээ. Харин 2017 онд сумандаа түрүүлж, сумын заан цол хүртэв. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн удирдлага дор “Сүлд” спорт хороон дээр бэлтгэл сургуулилалтаа хийдэг тэрбээр 23 насандаа Дархан-Уул аймгийн баяр наадмын үзүүр, түрүүг булаалдаж, аймгийн заан цол хүртэж байв. Харин өнгөрсөн онд аймгийнхаа баяр наадамд зодоглон тав давж, зургаагийн даваанд тухайн наадмын түрүү бөх аймгийн харцага Б.Батсайханд тахим буулгасан түүхтэй.

Э.Мөнхжаргал жүдо бөхийн улсын аварга.

Улсын начин цолны давааг гэтэлсэн нь

Хэдийгээр өнгөрсөн зун улсын баяр наадам цуцлагдсан ч залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "Үндэсний бөх-Үнэт өв" хүчит бөхийн барилдаан болсон. Энэхүү барилдаанд Э.Мөнхжаргал тав давж, хамгийн залуу начинд өгдөг хурдан удмын даагаар шагнуулж байв.

Харамсалтай нь, чансаа өндөр энэхүү барилдаанд улсын цол олгоогүй билээ.

Тэрбээр нэгийн даваанд аймгийн арслан Б.Гончигтавхайг, хоёрын даваанд улсын начин М.Эрдэнэбатыг, гурвын даваанд улсын харцага Ш.Пүрэвгарьдыг, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатыг, тавын даваанд улсын начин О.Мөнх-Эрдэнийг тус тус давж, зургаагийн даваанд аймгийн арслан Э.Ууганбаярт өвдөг шорооджээ.

Таамаг эвдэж, түүх бүтээсэн өдөр

Хоёр жил цуцлагдсан сар шинийн барилдаан энэ жил эргэн ирж, үзэгч олныг баясгасан. Бөх сонирхогчид дор бүрнээ л түрүү бөхийн таамгаа дэвшүүлж байв. Гэвч хэн нь ч аймгийн заан Э.Мөнхжаргалыг түрүүлнэ гэж бодоогүй биз ээ. Тэр нэгийн даваанаас эхлэн томчуудыг “нураасан”. Тухайлбал, нэгийн даваанд улсын начин Т.Дүгэрдоржийг, хоёрын даваанд улсын заан М.Өсөхбаярыг, гурвын даваанд цэргийн арслан Л.Отгонбаатарыг, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын начин Ч.Батчулууныг, зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбыг, их шөвөгт улсын гарьд М.Бадарчийг, эцэст нь улсын заан Б.Пүрэвсайханыг тус тус давжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
124
ЗөвЗөв
15
ГайхмаарГайхмаар
11
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж