Ким Жон Ун тус улсын төрийн мэдлийн телевизийн сувгаар өөрийнхөө тухай кино гаргажээ. Өнгөрсөн жилийн амжилтаа харуулсан баримтат кинонд цагаан морь унаж, далайн эргээр давхиж байв. KRT телевизээр цацагдсан "Ялалтын агуу жил, 2021" нэртэй 110 минутын кино нь Хойд Солонгосын удирдагчийн пуужингийн бүтээн байгуулалт, тахал өвчнийг даван туулах хүчин чармайлтын амжилтыг харуулсан юм. Гэхдээ ажиглагчид тус кинонд Ким Жон Ун доголж байхыг олж харжээ.
Кинонд "Ким Жон Ун улс үндэстний хувь заяаг үүрэхдээ цас, бороо, салхины эсрэг тэмцэж, улсын эцэг гэдгээ бидэнд харуулсан" гэж өгүүлэгч хэлэх ба “Хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд өөрийн биеийг бүрэн зориулж, эх хүний сэтгэлийг харуулж, ард иргэддээ төрсөн үр шигээ ханддаг байсан” гэж магтсан байна.
Ким Жон Ун янз бүрийн хурал дээр ярьж, шуугиан дэгдээсэн албан тушаалтнуудын чуулганд үг хэлж, янз бүрийн газар хүмүүстэй уулзаж байгаа харагдах ба зарим уулзсан хүмүүс нь нулимс дуслуулж буй нь гарчээ.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ