Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын гаргасан зарлигийн дагуу Казахстаны эрх баригчид Москвад, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дэргэд байнгын төлөөлөгчийн газраа нээхээр төлөвлөж байна.
Токаев өнгөрсөн Мягмар гаригт тус зарлигийн талаар мэдэгдэж, түүнд хоёрдугаар сарын 15-нд олон нийтээр хэлэлцүүлэх төсөл тусгагджээ. ХАБГБ-д Орос, Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Тажикстан улсууд багтдаг.
Эх сурвалж: TASS