Өмнөд Солонгосын BTS супер группийн гишүүн Жиминээс Covid-19 илэрсэн ба давхар мухар олгойн цочмог үрэвслийн улмаас хагалгаанд орсон гэж удирдлагын агентлагаас нь Даваа гаригт мэдэгдэв.
Дуучин, бүжигчин Пак Жи Мин Ням гаригт "Хэвлий гэнэт хатгуулан өвдсөн, мөн хоолой нь өвдсөн" тул түргэн тусламжийн тасагт очсон тухай мэдээлэл BigHit Music-ийн дэлхийн фэн платформ Weverse дээр нийтлэгдсэн байна.
Жимин цочмог мухар олгойн үрэвсэлтэй гэж оношлогдсон бөгөөд шинжилгээгээр Covid-19 эерэг гарсан нь тогтоогджээ. Тэрбээр Даваа гаригийн өглөө хагалгаанд орсон байна. Мэс засал амжилттай болж, тэнхэрснийх нь дараа Covid-19-ийн эмчилгээ хийлгэнэ гэж BigHit Music мэдээлэв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ