Rio Tinto: 21 эмэгтэй ажилчин хүчирхийлэлд өртсөн | News.MN

Rio Tinto: 21 эмэгтэй ажилчин хүчирхийлэлд өртсөн

Rio Tinto: 21 эмэгтэй ажилчин хүчирхийлэлд өртсөн

Rio Tinto: 21 эмэгтэй ажилчин хүчирхийлэлд өртсөн

"Рио Тинто" компанийн 21 эмэгтэй ажилчин сүүлийн таван жилийн хугацаанд ажил дээрээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлжээ. Дэлхийн 35 оронд үйл ажиллагаа явуулдаг тус компани хэрэг хаана болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тус хэргүүдийг ажлын байрны системчилсэн тайлангаас илрүүлжээ.

Өнгөрсөн жил Баруун Австралийн хэвлэл мэдээллээр "Rio Tinto"-гийн ажлын байрны дарамтын талаар шүүх цагдаагийн мөрдлөг явуулж байгаа талаар мэдээлэл нийтлэгдэж байв. Мянга мянган ажилчин улирал бүр ирж, буцан, тосгоны бааз маягийн байранд байрладаг аж. Шүүмжлэгчид эдгээр газруудад олон жилийн турш архидалт, эрэгтэй үзэл баримтлал давамгайлж байсан гэдэг.

"Rio Tinto"-гийн зүгээс Мягмар гаригт мэдэгдэл хийсэн ч хохирогч болсон эмэгтэйчүүдийн талаар мэдээлэл өгөөгүй байна. Тус компанийн нийт эмэгтэй ажилчдын 28 хувь болон эрэгтэй ажилчдын 7 хувь нь бэлгийн болон ямар нэгэн дарамтад өртсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн ирж, буцах ээлжтэй ажлын байрны нийт эмэгтэйчүүдийн 41 хувь нь дарамтад өртдөг гэсэн судалгаа ил болов.

Ажилтан эмэгтэйчүүдийн хувьд хөдөлмөрлөх болон амрах нөхцөл байдал тун тааруу аж. Ажилтан эмэгтэйчүүд ярихдаа, угаалгын өрөөнүүд түгжээгүй мөн хооллохын тулд тусдаа өөр хүнгүй өрөөнүүдэд хооллох шаардлага гардаг аж. Учир нь дийлэнх ажилтан нь эрэгтэй тул элдэв дуу авиа гаргах, хойноос нь шүгэлдэх зэрэг зохисгүй үйлдэл гаргадаг байна. Хариуд нь "Рио Тинто" групп "Бид эдгээр тоо баримтуудад гүнээ харамсаж байна. Хохирсон болон  дарамтад өртөж буй ажилчдаасаа уучлалт хүсэж байна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Х.Батсайхан /Bigman training/ 2022-02-02 202.131.244.210

Ер нь Оюу толгойг шалгуулах санал байна. гадаад иргэн гэхээсээ түүний гар хөл нь болсон монгол хүмүүс нийлээд байна тэд нэрыг сайн шалгах ёстой. тэд үгсэн хувилдаж хор найруулж хээл хахууль эхлээд авч дараа нь ажилд зуучилдаг гэсэн ер нь маш нууцаар хийдэг гэнэлээ хүмүүс ажилдаа ороод нэлээд хугацааны дараа л ярьдаг гэсэн энэ талаар сонсож байсан.он удаа жил ажиллаж байгаа хүмүүсийг л шалгах хэрэгтэй.

Avatar

Зочин 2022-02-02 66.181.161.37

,, Хойноос нь шүгэлдэх зэрэг ЗОХИСГҮЙ үйлдэл ,, гэнээ ..ха ха …Манай хүүхнүүд бол бүр ,, надад хандарч байна,, гээд баярландаа ..

Avatar

Зочин 2022-02-02 197.211.58.128

For those who are looking for the right place to sell your kidney for money and also remain healthy you can contact fortis hospital and they we buy your kidney at the sum of $760000, [fortis.hospital.in@gmail.com ]

Avatar

Зочин 2022-02-02 213.87.132.210

>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-02 103.212.119.107

Бодит байдал дээрээ хэд дахин илүү байх магадлалтай.

Avatar

Зочин 2022-02-02 202.55.191.130

Ажлын байрны дарамт гэхээр бэлгийн дарамтыг голчлон авч үзэн нийтэлж байгаа бусад дарамт шахалтыг үл тоох эсвэл судалгаа хийхгүй байгаа нь харамсаар байна. Хурган жижиг дарга нар доод ажилтнаа дарамталж хамгийн их сэтгэл санаа бие мадбодийн гэмтэл учруулдаг. Тухайдбал нэгэн эмэгтэй даргаас болж хөхүүл эх цочрол орж хөх нь өвдөөд өрөөсөн хөх нь гэнэт сүүгүй болж хүүхдээ өрөөсөн хөхөөр тэжээсэн харамсалтай хэрэг Оюу толгойд гарсан.

Avatar

Зочин 2022-02-02 72.196.192.250

Orosiin trolluud hutsaj l baig !!!!

Avatar

Bav 2022-02-02 66.181.161.58

Haha surtein bavjil baig

Avatar

Баатар 2022-02-02 66.181.161.40

Наана чинь 35 орны нэгд нь гэсэн байна Монгол гээгүй байна харин, гаж дон бол УБ-н эрчүүдийн үндсэн төрх мөн

Avatar

Марзагнал ч бэлгийн дарамт 2022-02-02 150.129.143.169

Монголчууд угаасаа марзагнах дуртай. Хамаагүй марзагнавал бэлгийн дарамтад тооцогдоно. Ж нь, эмэгтэй хүний араас шүгэлдэх, яасан гоё биетэй юм бэ гэх мэтээр марзагнавал бэлгийн дарамт гэсэн үг. Оюутолгойд хөдөөний юмнууд их байдаг гэсэн. Энэ байтугай марзагнаж байгаа л даа

Avatar

Зочин 2022-02-02 202.55.191.130

Oyu Tolgoi-d ajillaj baiga ajiltnuudiinha bayarriin nemegdel, iluu tsagiig bugdengiin hasaad haychihsan unundee ajiltnuudiin uram zorig n ugui bol bugd l tsalingiin asuudald setgel hangaluun bish suuldee ajil hayalt zarlah tuhai yaria tsuhalzah bolson.
yrun bol Mongol ajiltnuuddaa gargaj baiga ene deerengui badal n unendee taalagdahgui bnoo

Avatar

Зочин 2022-02-02 66.181.188.16

Монголчуудын эрх ашиг гэдэгт ажилчид орох нь тодорхой. Нэг бодлогоор ард түмэн, төр засаг хамтран ажиллах ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж