Rio Tinto: 21 эмэгтэй ажилчин хүчирхийлэлд өртсөн

Хуучирсан мэдээ: 2022.02.02-нд нийтлэгдсэн

Rio Tinto: 21 эмэгтэй ажилчин хүчирхийлэлд өртсөн

Rio Tinto: 21 эмэгтэй ажилчин хүчирхийлэлд өртсөн

"Рио Тинто" компанийн 21 эмэгтэй ажилчин сүүлийн таван жилийн хугацаанд ажил дээрээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлжээ. Дэлхийн 35 оронд үйл ажиллагаа явуулдаг тус компани хэрэг хаана болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Тус хэргүүдийг ажлын байрны системчилсэн тайлангаас илрүүлжээ.

Өнгөрсөн жил Баруун Австралийн хэвлэл мэдээллээр "Rio Tinto"-гийн ажлын байрны дарамтын талаар шүүх цагдаагийн мөрдлөг явуулж байгаа талаар мэдээлэл нийтлэгдэж байв. Мянга мянган ажилчин улирал бүр ирж, буцан, тосгоны бааз маягийн байранд байрладаг аж. Шүүмжлэгчид эдгээр газруудад олон жилийн турш архидалт, эрэгтэй үзэл баримтлал давамгайлж байсан гэдэг.

"Rio Tinto"-гийн зүгээс Мягмар гаригт мэдэгдэл хийсэн ч хохирогч болсон эмэгтэйчүүдийн талаар мэдээлэл өгөөгүй байна. Тус компанийн нийт эмэгтэй ажилчдын 28 хувь болон эрэгтэй ажилчдын 7 хувь нь бэлгийн болон ямар нэгэн дарамтад өртсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн ирж, буцах ээлжтэй ажлын байрны нийт эмэгтэйчүүдийн 41 хувь нь дарамтад өртдөг гэсэн судалгаа ил болов.

Ажилтан эмэгтэйчүүдийн хувьд хөдөлмөрлөх болон амрах нөхцөл байдал тун тааруу аж. Ажилтан эмэгтэйчүүд ярихдаа, угаалгын өрөөнүүд түгжээгүй мөн хооллохын тулд тусдаа өөр хүнгүй өрөөнүүдэд хооллох шаардлага гардаг аж. Учир нь дийлэнх ажилтан нь эрэгтэй тул элдэв дуу авиа гаргах, хойноос нь шүгэлдэх зэрэг зохисгүй үйлдэл гаргадаг байна. Хариуд нь "Рио Тинто" групп "Бид эдгээр тоо баримтуудад гүнээ харамсаж байна. Хохирсон болон  дарамтад өртөж буй ажилчдаасаа уучлалт хүсэж байна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж