Дани: Халдварын тоо өндөр ч Covid-ийн хязгаарлалтыг цуцална

Хуучирсан мэдээ: 2022.02.02-нд нийтлэгдсэн

Дани: Халдварын тоо өндөр ч Covid-ийн хязгаарлалтыг цуцална

Дани: Халдварын тоо өндөр ч Covid-ийн хязгаарлалтыг цуцална

Дани улсад Covid-19-ийн тохиолдол өндөр байгаа ч засгийн газраас хөл хориог цуцлаж, үзвэр үйлчилгээний газруудыг нээхээр болов. Тодруулбал, Мягмар гаригаас эхлэн дэлгүүр, ресторан, нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт хэрэглэх шаардлагагүй болжээ. Дотор цугларалт, тусгаарлах арга хэмжээнүүдэд ч амны хаалт шаардахгүй аж.

Өвчлөлийн тоо харьцангуй өндөр хэвээр байгаа ч вирус нь "ноцтой аюул"-ын ангилалд багтахаа больсон гэж тус улсын эрх баригчид мэдэгдэв. Энэ нь Данийн вакцинжуулалтын түвшин өндөр байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

"Дани улсад гурван тунгаар вакцин хийлгэсэн насанд хүрэгчдийн тоо маш өндөр байна" гэж Роскилде их сургуулийн судлаач Лоне Симонсен Франс Пресс агентлагт ярьжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж