Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр Covid-19 цар тахлын 1488 шинэ тохиолдол батлагджээ.
Батлагдсан тохиолдлын 741 нь Улаанбаатарт, 747 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар 8558 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 755 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 94 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 45744 болжээ. Цар тахлын улмаас нэг хоногт нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар уг өвчнөөр хоёр хүн нэмж нас бараад байна.