Шинийн 1, 2, 3-нд тандалтын баг, өрхийн эмнэлэг ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.02.02-нд нийтлэгдсэн

Шинийн 1, 2, 3-нд тандалтын баг, өрхийн эмнэлэг ажиллана

Шинийн 1, 2, 3-нд тандалтын баг, өрхийн эмнэлэг ажиллана

Covid-19-ийн тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд биш, гэртээ тэмдэглэхийг уриалж буй. Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагын бүх нэгж бэлэн байдалд ажиллах юм. Тодруулбал, өрхийн эмнэлэг болон тандалтын баг, дүүргийн эмнэлгүүд нэмэлт зохицуулалттайгаар ажиллахаар болжээ.

НЭМГ-ын Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалт, зоонозын халдвар хариуцсан мэргэжилтэн Г.Дашдаваа "Гэр бүлийн хүрээнд Цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлье гэсэн уриалга их ач холбогдолтой. Нийслэлд төдийгүй хөдөө, орон нутагт ч Covid-19-ийн омикрон хувилбарын халдварын тархац их байна. Иймд Цагаан сарын үед халдварыг олон нийтийн дунд тархаахгүй, урьдчилан сэргийлэхийн тулд халуун ам бүлээрээ Цагаан сарыг тэмдэглэх нь хамгийн зөв шийдэл.

Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны ахмадууд болон архаг, хууч өвчтэй хүмүүст халдварын эрсдэл өндөр байна.

Цагаан сарын үед айлд зочлохдоо настай хүмүүстэй эхэлж золгодог. Настай хүн халдвар авах эрсдэл өндөртэй байдгийг бүү мартаарай. Түүнчлэн айлд зочлохгүй, зочлохоор явсан ч хүүхдүүдээ дагуулахгүй байхыг уриалмаар байна. Харин зайлшгүй тохиолдолд золголт хийх үедээ хүүхэд багачуудыг үнсэхгүй байх хэрэгтэй. Мөн халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайн барих, бага насны хүүхдийг аль болох гадуур дагуулж явахгүй байх нь чухал.

Цагаан сарын өдрүүдэд тандалтын баг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллаж байна. Тиймээс халдварын шинж тэмдэг илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвийн утсанд хандаж зөвлөгөө авч болно. Дархлаажуулалтын цэгүүд дүүрэг бүрд ажиллаж байна.

Сар шинийн баярын үеэр хоолны болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдгийг мөн анхаарах хэрэгтэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж