БНСУ: Хууль бус цагаачид III тун хийлгэж, торгуульгүй гарч болно

Хуучирсан мэдээ: 2022.02.02-нд нийтлэгдсэн

БНСУ: Хууль бус цагаачид III тун хийлгэж, торгуульгүй гарч болно

БНСУ: Хууль бус цагаачид III тун хийлгэж, торгуульгүй гарч болно

Өмнөд Солонгос дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах төвөөс гурав дахь удаагийн өршөөлийн талаарх мэдэгдлийг танилцуулжээ. Тодруулбал, БНСУ дахь тус төв цахим хуудастаа Covid-19-өөс хамааралтайгаар тус улс гурав дахь удаагийн өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан гэж бичсэн байна.

БНСУ-ын Хууль зүйн яам 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хууль бус цагаачдыг COVID-19-ийн вакцины III тунг хийж дууссаны дараа сайн дураараа БНСУ-аас гарсан тохиолдолд торгуулиас чөлөөлөх урамшуулал олгох мэдэгдэл хийжээ. Өршөөл буюу урамшуулал дараах нөхцөлд хэрэгжих аж. Үүнд:

  1. 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл гурав дахь тун хийлгэсэн хууль бус цагаач иргэн энэ оны аравдугаар сарын 31-нийг хүртэл сайн дураараа гарах,
  2. 2022 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл хоёр дахь тун хийлгэсэн хууль бус цагаач иргэн дөрөвдүгээр сарын 30-ны дотор сайн дураараа гарах,

Жич: вакцин хийлгээгүй, гэмт хэрэг үйлдсэн, цагдаагийн газарт баригдсан хууль бус цагаач иргэдэд хамаарахгүй аж.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ноос эхлэн хууль бус цагаач иргэдэд вакцинжуулалтыг идэвхжүүлэх зорилгоор торгуулиас чөлөөх урамшуулах тогтолцоог 2021 оны дуустал хэрэгжүүлсэн. 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хууль бус цагаачид нэгдэх шатны вакцинд 89.9 хувь, хоёр дахь тунд 87.5 хувьд хүрч хамрагдсан бөгөөд өршөөлийн буюу урамшууллын тогтолцоо ихээхэн нөлөөлсөн гэж Хууль зүйн яам дүн шинжилгээ хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж