Орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн анхааралд | News.MN

Орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн анхааралд

Орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн анхааралд

Орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн анхааралд

Орон нутгийн кластер өвчлөл нэмэгдэж, хоногт батлагдах тохиолдлын тоо хэдэн мянга давж буй. Тиймээс Улсын онцгой комиссоос цагаан сарын өдрүүдэд хэрхэн хязгаарлалт тогтоохыг аймгийн Онцгой комисс шийдвэрлэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 13 аймаг хөл хорио тогтоохгүй, олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлана гэдгийг мэдэгдээд буй. Мөн зарим аймаг Улаанбаатараас зорчигч авахдаа заавал PCR шинжилгээ болон бусад бичиг баримт шаардаж байгаа гэсэн юм. Тиймээс аймгуудтай холбогдож хотоос зорчигч нэвтрүүлэх болон хөл хорио тогтоосон эсэхийг тодрууллаа.

ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙГ ПОСТООР НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан. Тэгвэл тус аймгийн Асгат сумын онцгой комисс нэгдүгээр сарын 26-ны хуралдаанаар нэмэлтээр хэд хэдэн шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, хөл хорио тогтоохгүйгээр Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж байгаа иргэд өөрсдийн мөнгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч гэрийн тусгаарлалтад долоо хонох шийдвэр гаргасан байна.

Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна. Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос олон нийтийн үйл ажиллагааг баярын өдрүүдэд огт тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Тус аймгийн онцгой комисстой холбогдож тодруулахад "Зам хаахгүй. Халдварын тархалт сүүлийн долоо хоногт буураагүй учир тогтоосон дэглэмийн дагуу ажиллана. Өвчлөл нэмэгдэж байгаагаас гадна малын гоц халдварт өвчлөлийн тархалт, эрсдэл өндөр байна. Тиймээс баярын өдрүүдэд нэмэлтээр алба хаагчдыг томилж, хяналт тавьж ажиллах зохицуулалт хийх шийдвэр гаргасан" гэв.

ДОРНОД: ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ 11-НИЙГ ДУУСТАЛ ТОГТООСОН

Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын омикрон хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шийдвэр гаргасан. Нэгдүгээр сарын 29-ны хуралдаанаар нэмэлтээр олон нийтийн үйлчилгээний газруудыг ёс хоногийн хугацаанд хязгаарлах шийд гаргажээ. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг нэгдүгээр сарын 23-наас хязгаарлаад байгаа. Хязгаарлалтын дэглэмийг нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдсөн бол ирэх сарын 2-11-ныг дуустал дахин нэмэлт зохицуулалт хийсэн байна.

Тус аймгийн онцгой комиссоос тодруулахад “Аймгийн онцгой комиссын дөрөвдүгээр хуралдаанаар зохион байгуулалтын арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Одоо байгаа зохицуулалт дээр ямар нэгэн нэмэлт зүйл тусгахгүйгээр цагаан сар дуустал мөрдөнө. Зайлшгүй шаардлагатай болон УОК-оос мэдэгдэл гаргасан тохиолдолд албан бичгийн дагуу нэмэлт шийдвэр гаргаж магадгүй. Дөрөвдүгээр хуралдаанаар халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хүрээнд шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 2-ноос амны хаалт авч үйлчлүүлдэг үйлчилгээний газрууд болох ресторан, караоке, кафе, зоогийн газар, хоолны газар, кофе шоп, баарыг 11-нийг дуусах хүртэл олон нийтэд үйлчлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Хэрэв энэ шийдвэрийг зөрчсөн тохиолдолд аж ахуй нэгжид хуулийн хариуцлага тооцно” гэлээ.

ХОВД: 16 СУМЫН МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭР ПОСТЫН ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАСАН

Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглов. Тухайлбал, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хориглосон байна. Мөн иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ.

Мөн шинжилгээний цэгүүдэд ажиллах хүчийг нэмж, цагийг 09:00-14:00 хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Үүнээс гадна шүлхийн тархалт өндөр байгаа учир хоёрдугаар сарын 20-ноос өмнө эрүүл бүсэд байгаа малыг вакцинжуулах ажлыг яаравчлахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт 20 мянга гаруй иргэн Covid-19-өөр өвчилж, хамгийн олон хүн халдвар авсан гурван аймгийн нэг болжээ. Халдварын тархалт өндөр байгаа ч зам хаахгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх төлөвтэй байгааг албаны хүн онцоллоо.

БАЯНХОНГОР: ХОТ БОЛОН БУСАД АЙМГААС ИРЖ БУЙ ИРГЭДИЙГ ЦАГДАА, МЭРГЭЖИЛТНҮҮД ХЯНАЖ БАЙНА

Баянхонгор аймагт Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хязгаарлав. Уг шийдвэр энэ сарын 11-нээс эхлэн хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нэг сар орчим хугацаагаар хязгаарлах шийд гаргажээ. Ингэснээр нутгийн хэмжээнд цагаан сарыг өргөн дэлгэр зохион байгуулахгүй аж. "Хяналтын постууд дээр ажиллах хүчийг нэмэхээр төлөвлөж байна. Одоогоор олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласнаас өөр шийд гараагүй байна" гэж тус аймгаас мэдээллээ.

УОК-оос нэгдсэн шийдвэр гаргаагүй хэдий ч аймгууд өөр, өөр зохицуулалт хийж байгаа учир заавал холбогдож лавлахыг анхаарууллаа.

Дээрх аймгуудын хувьд аймгийн хэмжээнд хяналтыг чангатгасан бол Дархан-Уул, Говьсүмбэр, Увс, Орхон, Архангай, Сүхбаатар, Хөвсгөл болон бусад аймагтай холбогдоход олон нийтийн үйл ажиллагааг хориглосноос бусад зохицуулалт хийгээгүй гэлээ. Хэрэв та бүхэн орон нутаг руу зорчих бол АОК-оос тодруулах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-02 213.87.132.210

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-02 66.181.161.28

Оркуудийг буцааж бүү оруул тэндээ шингэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж