Нисэхийн автобусны буудлын орчимд өнөөдөр /2022.02.1/ нийтийн тээврийн автобустай хог ачдаг машин мөргөлдсөн байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодруулахад "Өнөөдөр /2022.02.01/ өглөө 11:57 цагт ослын дуудлага мэдээлэл ирсэн. Хэргийн газарт ХУД-ийн цагдаагийн алба хаагчид ажилласан. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй.
Тээврийн цагдаагийн албанаас баярын өдрүүдэд иргэдийг анхаарал болгоомжтой зөмын хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.
Тэрбээр, хоёр жолоочийн согтуугийн зэргийг хэмжихэд хэвийн, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогдсон. Тус хэргийг ХУД-ийн замын цагдаагийн хэлтэст шилжүүлж, ослын шалтгааныг шалгаж байна" гэлээ.