Цар тахлын шинэ хувилбарын дэгдэлт нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдлын тоо 3000 давсан. Мөн хөнгөн болон бүртгэгдээгүй өвдсөн иргэдийн тоо 20 мянган хүрсэн байх магадлалтай талаар О.Батбаяр Эрүүл мэндийн сайдын зөвлөх мэдээллээ.
Тэрбээр, өмнөх дельта хувилбарт өдрийн нас баралт 10-15 байсан бол омикрон хувилбарын үед 1-2 байгаа нь нас баралт 10 дахин бага байна. Хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт 12-оос доош насны хүүхдүүд орж байна. Үүн дотроо хоол тэжээлийн дутагдалтай болон суурь өвчтэй хүүхдүүд болон өндөр настан хамгийн эрсдэлтэй байгааг сануулав.
ЭМЯ-ны зүгээс улсын хэмжээнд 11 мянга орчим ор дэлгэсэн. Үүнээс нийслэлд 7000 бий. Орны ачаалал одоогоор буурч байгаа. Одоогоор 1000 орчим ор сул байна. Гэхдээ цагаас сарын дараагаас орны ачаалал нэмэгдэх эрсдэлтэй. Иймд иргэдийн гэртээ баяраа тэмдэглэхийг уриалж байгаа.
Олон улсын судалгаагаар гэртээ 12-оос доош насны хүүхэдтэй айлууд, хүүхэдгүй айлуудаас илүү их өвчлөлд өртөж байгааг гаргасан. Энэ нь хүүхдээр дамжин гэрийн бусад хүнд халдвар тараах эсрсдэл байна гэсэн үг. Халдварын үед 17-оос доош насны хүүхдийн өвчлөл нийт халдварын 20-22 хувийг эзэлж байна. Тархалт нь хамгийн хурдан гэгдэх омикрон хувилбарыг таваас доош насны хүүхэд тусвал хурдан хүндэрч хатгаа болох эрсдэлтэй байгаа юм. Гэвч олон улсад 12-оос доош насны хүүхдэд вакцин хийхгүй гэдгээ мэдэгдсэн.
Нийт халдвар авагчдын дийлэнх нь нэмэлт хоёрдугаар тундаа хамрагдсан, гуравдугаар тундаа хамрагдаагүй хүмүүс байна. Эмнэлгийн ачааллыг тухайн иргэд дүүргэж байгаа. Сэхээний тасагт нэмэлт тунд хамрагдаагүй иргэд хэвтэн эмчлүүлж байна. Цаашлаад давтан халдвар авагчдын тоо нэмэгдэж байгаа ба 75 хувь нь өвдөөд эдгэсэн болон бүүстэр буюу нэмэлт тундаа хамрагдаагүй иргэд зонхилж байгаа аж.
Холбоотой мэдээ