Мишээл сити: Ашиглалтад орох бүтээн байгуулалтуудаараа мэнд дэвшүүлье

Хуучирсан мэдээ: 2022.02.01-нд нийтлэгдсэн

Мишээл сити: Ашиглалтад орох бүтээн байгуулалтуудаараа мэнд дэвшүүлье

Мишээл сити: Ашиглалтад орох бүтээн байгуулалтуудаараа мэнд дэвшүүлье

МЭНДЧИЛГЭЭ

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилд эрүүл энх, элбэг дэлбэг, эмх цэгцтэй, амьдралын зөв хэвшилтэй байхыг хүсэн ерөөе.

Усан бар жил бол “Мишээл Групп” ХХК-ийн нийт ажилтан албан хаагчид бид  Мишээл Сити төслийг ашиглалтанд оруулсан жил байх болно.

Эрхэм хүндэт “Мишээл”-ээр овоглон 1000 гаруй харилцагчид, ажил амьдралаа бидэнтэй холбосон ажилтан албан хаагчиддаа Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Мишээл Групп ХХК, Мишээл Сити төсөл

МИШЭЭЛ СИТИ ТӨСЛИЙН 2022 ОНД АШИГЛАЛТАНД ОРОХ ДЭД ТӨВҮҮД:

Мишээл Экспо

Олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэнгийн 6 350 м2 танхимтай, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломжтой. 580 000 хүн хүлээн авах хүчин чадалтай танхим нь дулаан, агаар сэлгэлт, авто машины хүрэлцээтэй зогсоол болон амрах хэсэгтэй байна. Энэхүү шинэ экспо танхим нь 2022 оны IV улиралд ашиглалт орно.

Little Venice брэндийн их дэлгүүр

Дэлхийн томоохон брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр нэгэн дээвэр дор нэгтгэж, Монголын шилдэг дизайнеруудын бүтээлтэй хамтдаа энэхүү брэндийн их дэлгүүрт байршина. Италийн Венец хотын Сан Марко загварын гудамны өнгө аясыг шингээсэн 2 давхрын зохион байгуулалттай Монголын хамгийн том брэндийн их дэлгүүр юм. Бизнесээ дэмжих, нэг сая жуулчин хүлээн авах Мишээл Сити төслийн дэд төвүүдээрээ дамжуулан 100 сая долларын борлуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Хүний урсгал сайтай бусад дэд төвүүдтэй нягт холбоотой байх брэндийн их дэлгүүр 2022 оны III улиралд ашиглалтанд орно.

Их хаадын хөшөөт цогцолбор

Их хаадын түүхийг Мөнхлөн аялал жуулчлалын чиглэлээр хөшөөт цогцолборыг бүтээж байгаа бөгөөд улс орны газар нутгийг тэлж, хүн ардаа жаргалтай байлгаж чадсан хаадын сүрт хөшөөг сүндэрлүүлнэ. Сүрт хөшөө нь тойрог хэлбэрт байрласан,  Мишээл Сити төслийн хойморт залрах бөгөөд Монгол, Англи хэл дээр түүхийн товчийг өгүүлсэн байна. Хаадын хөшөөг Уран барималчид, түүх судлаачдын мэргэжлийн багийнхан урлан бүтээж байна. 2022 оны IV улиралд ашиглалтанд орно.

Бизнес зэрэглэлийн орон сууц

Мишээл Резиденс бизнес зэрэглэлийн орон сууц нь 227 айл оршин суух бөгөөд айл бүрийн тав тухыг хангах 24 цагийн консьерж үйлчилгээ, гэрээсээ гараад аюулгүй замаар нэг минут явж дэд төвүүд болох сургууль, цэцэрлэг, сургалт дамжаа, байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн, кино театр, аялал жуулчлалын гудам, хаадын хөшөөт цогцолбор зэрэгт хүрэх боломжтойгоор зохион байгуулан бүтээж байна. Цөөхөн айлтай энэхүү орон сууц нь 2022 оны IV улиралд ашиглалтанд орно.

M1,2,3 ихэрлэсэн гурван тауэр

М1 – Эрүүл мэндийн тауэр. Монголдоо үйл ажиллагаагаараа тэргүүлэх эмнэлгүүдийн нэгдсэн төв болон баригдаж буй энэхүү 20 давхар тауэр нь эмнэлгийн зориулалтаар баригдаж байна.

М2 – Боловсролын тауэр. Боловсролын байгууллагуудын нэгдсэн төв нь тав тухтай, агаар сэлгэлт сайтай орчинд сурах таатай нөхцөлийг бүрдүүлсэн.

М3 – Оффис тауэр. Албан тасалгааны өрөө, шоурүүм бүхий энэхүү тауэрт 200 гаруй албан байгууллага байршина.

Нэг дор төвлөрөн сүндэрлэх ихэрлэсэн гурван тауэрт харилцагчид, үйлчлүүлэгчид авто зогсоол, үйлчилгээний төв, брэндийн их дэлгүүр гэх мэт хэрэгцээтэй бүхнийг багтаан сүндэрлүүлж байна. M1,2,3 ихэрлэсэн гурван тауэр 2022 оны IV улиралд ашиглалтанд орно.

Хүүхдийн ертөнц тоглоомын төв

Хүүхдийн ертөнц тоглоомын төв нь 2 700 м2 талбайтай, хамгийн орчин үеийн тоглоомоор хүүхэд багачууддаа үйлчилнэ. Энэхүү төв нь эрүүл аюулгүй тоглоомын төвийг бий болгохдоо агаарын урсгал солилцох 2,5 PM тоос тоосонцрыг шүүх чадалтай агааржуулалтын системээр тоноглогдсон 7 метр өндөр таазтайгаар хийж 2022 оны IV улиралд ашиглалтанд орно.

Walking Street -II

Монголын анхны аялал жуулчлалын гудам болох Мишээл Walking Street-ийн үргэлжлэл хоёрдугаар төсөл энэ  оны IV улиралд ашиглалтанд орох бөгөөд аялал жуулчлалын бүрэн үйлчилгээг үзүүлнэ. Мөн хамгийн сүүлийн үеийн 4 DX кино театр, Монголын анхны хиймэл давлагаатай гулгах төв, авто машины зогсоол зэргийг цогцоор нь бүтээн байгуулж байна. Энэхүү төв нь 2022 оны IV улиралд ашиглалтанд орно.

Авто зогсоол

Өдөртөө 15,000 дээш хүний урсгалтай дэд төвүүд ашиглалтанд орсноор авто машины багтаамжийг нэмэгдүүлэх, тав тухыг алдагдуулахгүй байх үүднээс ил 800 автомашин, далд 800 авто машины зогсоолыг бүрэн шийдэх бөгөөд ингэснээр авто машины хөдөлгөөн, урсгал, зогсох хэрэгцээг бүрэн хангах юм. Автомашин бүр бүрэн харуул хамгаалалттай орчинд байршихаас гадна 24 цагийн камерын бүрэн хяналттай байна.  2022 оны IV улиралд ашиглалтанд орно.

Цахилгаан автомашин цэнэглэх тусгай зогсоол

Нийгмийн хэрэгцээ шаардлага, Эх дэлхийн дулаарлын эсрэг цахилгаан авто машин хэрэглэгчдийг дэмжин цахилгаан машин цэнэглэх тусгай зогсоол, нарны эрчим хүчийг хураах тусгай панел зэргийг суурилуулснаар цахилгаан машин хэрэглэгчдийн тоо өсөх, цэнэглээд унах хугацааг үр бүтээлтэй ашиглах орчныг бүрдүүлснээрээ онцлогтой. Та авто машинаа цэнэглэхдээ Мишээл Сити төслийн дэд төвүүд болох Их Хаадын хөшөөт цогцолбор, Мишээл байгаль орчин,танин мэдэхүйн хүрээлэн, Мишээл Walking Street-I, II төвүүд, Мишээл Барилгын их дэлгүүр, Мишээл Тавилгын их дэлгүүр, Мишээл Экспо, Мишээл Лайф Стайл ихэрлэсэн гурван тауэр /эрүүл мэнд, боловсрол, оффис/, Little Venice брэндийн их дэлгүүр, Mariotte group-ийн харьяа Sheraton hotel and resort зочид буудлын сүлжээ зэргээр зочлон цагийг үр бүтээлтэй зугаатай өнгөрөөх боломжтой. Энэхүү цахилгаан машин цэнэглэх тусгай зогсоол нь 2022 оны  IV улиралд ашиглалтанд орно.

Мишээл Сити төсөлтэй танилцах бол доорх линкээр холбогдоно уу.

https://www.youtube.com/watch?v=iHLoLY0oIiY

Хаяг: Хан-Уул дүүрэг 20-р хороо, Мишээл Сити төсөл

Утас: 7505-7788

https://www.facebook.com/misheelcomplex

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж