Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны ар гэрийнхэнд хотын захиргаанаас гурван өрөө орон сууц бэлэглэхээр болжээ. Ар гэрийнхэнд нь орон сууцны дэмжлэг үзүүлэх санаачилгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргаж, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт уламжилсныг хотын дарга дэмжин санхүүжилтийг нь сар шинийн баярын өмнө шийдвэрлэсэн байна.
Гурван өрөө орон сууц олгох гэрээг нэгдүгээр сарын 31-ний өдөр үзэглэсэн бөгөөд сар шинийн баярын дараа нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүл, үр хүүхдүүд шинэ байрандаа орох юм байна.
Тэрээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арван жилийн сургуулиа төгссөн байна. Түүнээс хойш 1987 онд МҮОНРТ-ийг “Радио телевизийн улсын хороо” нэртэй байхад ажлынхаа гарааг туслах найруулагчаар эхэлж, нэвтрүүлэгч болтлоо тууштай ажилласан уран бүтээлч юм. Ш.Бямбацогт нь 1992 онд тус телевизээр гарч байсан "Халтар царайт" киноны Мигель Ангелт дуу оруулсан билээ. Түүнийг 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан байдаг.
Холбоотой мэдээ