С.Бямбацогт: Хөгжлийн төслүүдээ гацаалгүй хэрэгжүүлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2022.02.01-нд нийтлэгдсэн

БЯМБАЦОГТ

С.Бямбацогт: Хөгжлийн төслүүдээ гацаалгүй хэрэгжүүлэх ёстой

С.Бямбацогт: Хөгжлийн төслүүдээ гацаалгүй хэрэгжүүлэх ёстой

Хөгжлийн банкнаас олгосон зээлийг эргэн төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан гэх компаниудийн нэрийг Хөгжлийн банк /2022.01.20/ өдөр зарласан. Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт 66 зээлээс, 55.3 хувь нь чанаргүй гэх ангилалд орсныг зарласан. Харин 2012-2019 оны хооронд зээл авч, эргэн төлөөгүй байгаа 26 компанийг тус банк шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Харин Хөгжлийн банкнаас 2019 онд 61 тэрбум төгрөгийн зээл авсан гэх “Вестерн Холд” ХХК-тай нэр холбогдож байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр /2022.02.01/тайлбар хийлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Хөгжлийн банкнаас олгосон бүх зээлийг хууль бус мэтээр, бүх зээл зориулалтын бусаар олгогдсон, зарцуулагдсан мэтээр хавтгайруулан харлуулж байна. Ийм гүтгэлэгийн чанартай худал мэдээлэл, харлуулах үйл ажиллагаанд намайг зориуд зохион байгуулалттайгаар холбогдуулж байгаа учраас няцаалт хийж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.  Хөгжлийн банкны тухай хуулийн 5.1-д ”Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой” гэж заасан. Энэ зорилгоос надтай холбогдуулаад буй энэ төсөл огт гажаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэх байна. Миний бие “Вестернхолд” компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

“Вестэрнхолд ХХК”-ийн хэрэгжүүлж буй Ховд-Эко цемент төсөл бол хөгжлийн төсөл. 2019 оны тавдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж эхлүүлсэн том төсөл.  Нийслэлээс мянга тав, зургаан зуун км  алслагдсан баруун бүсэд цемент үеийн үед тэнгэрт хадсан үнэтэй байж ирсэн. Үүнээс болж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил ч, хувийн хэвшлийнхэн, иргэдийн барилга байгууламж өндөр өртөг зардалтай баригдсаар ирсэн. Энэ асуудлыг шийдэх, цементийн үнийг хотынхтой адил болгож хямдруулах зорилготой хөгжлийн төсөл.

Тэр ч утгаараа Монгол Улсын Урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон сүүлийн хоёр ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ зорилт тусгагдсан. Өнөөдөр тээвэр ложистик, хил боомтын гацаа түгжээнээс болж барилгын материалын үнэ 70-80 хувь өссөн.

Инфляцийн энэ өсөлтөд барилгын материал, барилга орон сууцны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байгаа. Энэ үед бид барилгын талх болсон цементээ дотооддоо үйлдвэрлэж байгаа тулдаа харьцангуй бага хохирол амсаж байна. Цаашдаа бид дан ганц цемент төдийгүй барилгын арматур, шил цонх, бусад дагалдах материалаа бүгдийг нь дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой. Үүнийг л холыг харсан хөгжлийн бодлого гэнэ. Хамаг байдгаа гаднаас авдаг , импортын үнэнд дарлуулдаг  “Эдийн засгийн хараат байдлаас ” Монгол Улс ангижрах ёстой. Зээлийн хулгайтай тэмцэхийн оронд жинхэнэ хөгжлийн төслүүдээ хоморгонд нь хэлмэгдүүлж улс орныхоо хөгжлийг гацааж, нурааж болохгүй. Хөгжлийн банкнаас авсан, өгсөн зээлийн аль нь хууль журмын дагуу олгогдож, аль нь хулгайн замаар олдсоныг АТГ , шүүх, прокурор нэн даруй тогтоож асуудлыг хурдан мухарлаж, улсыг хохиролгүй болгоно гэдэгт бүрэн итгэж байна.  Баруун бүсэд барилгын материалын үнийг бууруулах,  хэдэн зуун хүнийг ажил орлоготой болгож буй цементийн үйлдвэр баригдах ёстой. Мөн Эрчим хүчний хараат байдлаас Монгол Улсыг салгах “Эрдэнэбүрэнгийн УЦС” баригдах ёстой, “Үйлдвэрлэл технологийн парк”, “Агро парк” ашиглалтад орох учиртай. Баруун бүсдээ, Ховдодоо томоохон төслүүдийг хэрэгжүүлж “Шинэ Ховд”-ыг цогцлоохын төлөө тууштай зүтгэнэ гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж