Японы хэвлэлийн газрууд АНУ-ын компанийг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2022.02.01-нд нийтлэгдсэн

Японы хэвлэлийн газрууд АНУ-ын компанийг шүүхэд өгнө

Японы хэвлэлийн газрууд АНУ-ын компанийг шүүхэд өгнө

Японы манга хэвлэлийн томоохон дөрвөн компани өөрсдийн бүтээлийг хууль бусаар хуулбарлаж, хулгайн серверт байршуулсан гэх үндэслэлээр АНУ-ын “Cloudfare” цахим хуудсыг шүүхэд өгөхөө мэдэгдэв. 

Тодруулбал, “Kodansha”, “Shueisha”, “Shogakukan” болон “Kadokawa” хэвлэлийн газрууд нь Японд салбартаа тэргүүлэгчид юм. Оюуны өмчийн асуудал Японы манга хэвлэлийн газруудад маш их тулгардаг бөгөөд маш их хөрөнгө мөнгөний алдагдалд оруулдаг аж. Тэд энэ долоо хоногт Токиогийн дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэв.

Мөн нийтдээ 400 сая иен буюу 3.5 сая ам.долларын нөхөн төлбөр нэхэмжлэнэ гэж нэгэн эх сурвалж мэдээллээ.  “Cloudfare” нь сард 300 сая үзэлттэй, 4000 орчим манга түгээдэг ажээ. 

Ижил төрлийн хулгайн цахим хуудсууд мангаг үнэ төлбөргүй тарааж, тэр дундаа залуусын дунд алдартай “One piece”, “Attack on Titan” зэрэг бүтээлүүдийг хуулбарласнаар зөвхөн Японд л гэхэд хэчнээн сая ам.долларын хохирол амсчээ.  

“Cloudflare” цахим хуудас энэ талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Тэд анх удаа ийм шүүмжлэлд өртөөгүй юм. Өмнө нь 2019 онд ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг дөрвөн компани мөн ийм асуудалд орж, улмаар уг үйлчилгээгээ зогсоохоор тохиролцож байжээ. 

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж