Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, "Монгол кино" үйлдвэрийн баруун талын туслах замд өнгөрсөн Пүрэв гаригт /2022.01.27/ дулааны шугамд гэмтэл гарсны улмаас ойр орчмын айлууд, албан байгууллагын халуун ус тасарч, халаалтгүй болсон. Тодруулбал, 200 мм-ийн шугам гэмтэж, Кино үйлдвэр орчмын дөрвөн орон сууц, 19 аж ахуй нэгжийн халаалт халуун, хүйтэн ус тасарсан. Мөн Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн газрын 24 төвд доголдол үүссэн юм.
Сар шинийн баярын өдрүүдэд айлуудын халуун, хүйтэн усны хэрэглээ нэмэгдэж, хэрэгцээ шаардлага нэмэгддэг. Мөн өвлийн улиралд шөнөдөө -30 хэм хүрч байгаа энэ цаг үед тухайн дүүрэг хэсгийн халаалт ирж, халуун хүйтэн ус ирсэн эсэх талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад “Айлуудын халаалт хэвийн болсон. Гарсан гэмтлийг нэгдүгээр сарын 29-ны орой гэхэд засч, хязгаарлаж байсан халуун хүйтэн ус, халаалтаа өгсөн” гэх хариултыг өглөө.
Албаныхан гэмтлийн шалтгааныг тус станцад тог тасарснаас сүлжээний насос зогссонтой холбон тайлбарлаж буй. Улмаар хэвийн ажиллаж байсан зуухнууд дээрх ус уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт эрс өссөнөөс хоёр газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, дулааны сүлжээний даралт маш богино хугацаанд ажлын даралтнаас хоёр дахин өссөн учир зарим газар нь гэмтэл гарсан талаар мэдээлсэн.
Энэ зураг гэмтлийн зураг мөн бол 2022-02-01 23.92.142.182
Хоолойн аймаар зэвэрчихсэн, юун хоёр дахин их даралт даах манатай
Зочин 2022-02-01 213.87.132.217
>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz
Зочин 2022-02-01 103.10.21.233
Азийн хамгиын хүйтэн хотод дулаангүй болсон бнашдээ арай арай өвлийн бэлтгэл гэж юу хийж мөнгө цавчаад бнаа
Иргэн 2022-02-01 202.21.107.106
Хоолой нь сүрхий зэвэрсэн бх шив
Зочин 2022-02-01 192.82.75.21
За энэ жил ч яахав дулаахан өнгөрлөө. Ирэх жил ер нь хэцүүднэ дээ.
зочин 2022-02-01 122.201.23.84
АДС -ын нөхдүүд хэнэггүй, аваари, саатал гарч болзошгүйг удаа дараа анхааруулаад байхад огт арга хэмжээ авдаггүй, энэ сайд угаасаа дулааны талаар А -гүй нөхөр байгаа юм, хүний амаар будаа иддэг, өөрөө мэддэг юм шиг сайхан худлаа ярих юм даа, яана даа хөөрхий өрөвдөх юм…
zochin 2022-02-01 202.55.183.178
Сэлэнгийн ДС-г хэлж бна уу. Сэлэнгэ энерго
Зочин 2022-02-01 103.57.95.92
Овлийн хуйтэнд ингэж дулаанаар тасалчаад шугам хагарсан бид буруугуйгээд сайдаасаа авахуулаад бугд техник талд буруугаа дохоод онгорч бна даа оорсдоо техникийн бодлого зов хийгээд идэж уухаа багасгаад явсан бол юу гэж ингэх вэ дээ арай бишээ еронхий сайд нь сэлэмээ эргуулээд ийм юмнуудыг зайлуулах хэрэгтэй шуу дээ
Зочин 2022-02-01 202.21.100.210
Найзаа сүүлийн 10 орчим жил цахилгаан дулааны үнэ нэмэгдсэнгүй сүүлдээ 2020-2021 онд улс төрийн шийдвэр гэдэг үндэслэлээр үнэгүй цахилгаан дулаан хэрэглэж ирлээ. Хорвоо ертөнцөд нэмэгдэхгүй үнэтэй бүтээгдхүүн байдаггүй гэсэн эрчим хүчний хэдэн үйлдвэр дамжуулах цахилгаан дулааны шугам чинь иргэн таныг тасралтгүй найдвартай итгэлтэй эрчим хүчээр хангахад улам хүндэрч байна