Халаалтгүй болсон айлууд халуун устайгаа золгожээ

Хуучирсан мэдээ: 2022.02.01-нд нийтлэгдсэн

Халаалтгүй болсон айлууд халуун устайгаа золгожээ

Халаалтгүй болсон айлууд халуун устайгаа золгожээ

Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, "Монгол кино" үйлдвэрийн баруун талын туслах замд өнгөрсөн Пүрэв гаригт /2022.01.27/ дулааны шугамд гэмтэл гарсны улмаас ойр орчмын айлууд, албан байгууллагын халуун ус тасарч, халаалтгүй болсон. Тодруулбал, 200 мм-ийн шугам гэмтэж, Кино үйлдвэр орчмын дөрвөн орон сууц, 19 аж ахуй нэгжийн халаалт халуун, хүйтэн ус тасарсан.  Мөн Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн газрын 24 төвд доголдол үүссэн юм.

Сар шинийн баярын өдрүүдэд айлуудын халуун, хүйтэн усны хэрэглээ нэмэгдэж, хэрэгцээ шаардлага нэмэгддэг. Мөн өвлийн улиралд шөнөдөө -30 хэм хүрч байгаа энэ цаг үед тухайн дүүрэг хэсгийн халаалт ирж, халуун хүйтэн ус ирсэн эсэх талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад “Айлуудын халаалт хэвийн болсон. Гарсан гэмтлийг нэгдүгээр сарын 29-ны орой гэхэд засч, хязгаарлаж байсан халуун хүйтэн ус, халаалтаа өгсөн” гэх хариултыг өглөө.

Албаныхан гэмтлийн шалтгааныг  тус станцад тог тасарснаас сүлжээний насос зогссонтой холбон тайлбарлаж буй. Улмаар хэвийн ажиллаж байсан зуухнууд дээрх ус уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт эрс өссөнөөс хоёр газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, дулааны сүлжээний даралт маш богино хугацаанд ажлын даралтнаас хоёр дахин өссөн учир зарим газар нь гэмтэл гарсан талаар мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж