Аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.02.01-нд нийтлэгдсэн

Аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ

Аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ
НЭМЭЛТ:
Аймгийн заан Э.Мөнхжаргал наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайханг давж, сар шинийн барилдаанд түрүүллээ. Ийнхүү аймгийн заан цолтой бөх анх удаагаа уламжлалт сар шинийн барилдаанд түрүүлэв.
Э.МӨНХЖАРГАЛ ҮЗҮҮР ТҮРҮҮ БУЛААЛДАХААР БАРИЛДАНА
Аймгийн заан Э.Мөнхжаргал долоогийн даваанд улсын гарьд М.Бадарчаар долоо давж, үзүүр түрүү булаалдахаар үлдлээ. Сар шинийн баярт зориулсан барилдаанд урьд нь аймгийн заан цолтой бөх үзүүр, түрүүнд үлдэж байсан түүх үгүй.
УЛСЫН ХАРЦАГА Т.БААСАНХҮҮ, О.ХАНГАЙГААР ЗУРГАА ДАВЛАА
НЭМЭЛТ:
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны тавын даваа өндөрлөж, зургаагийн даваа эхэллээ. Тавын даваанд улсын заан Д.Анар, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Х.Гантулга, улсын начин Д.Амарсайхан, Ч.Батчулуун, Б.Даваа-Очир, Б.Эрдэнэхүү нар өвдөг шороодлоо. Зургаагийн давааны оноолтыг та бүхэндээ танилцуулъя.
УЛСЫН ХАРЦАГА Т.БААСАНХҮҮ, О.ХАНГАЙ НАР УЧРАА ТААРАВ
НЭМЭЛТ:
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Энэхүү даваанд улсын заан Д.Анар, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Х.Гантулга, улсын начин Д.Амарсайхан, Ч.Батчулуун, Б.Даваа-Очир, Б.Эрдэнэхүү нар өвдөг шороодлоо. Зургаагийн давааны оноолтыг та бүхэндээ танилцуулъя.
  • Улсын гарьд Б.Гончигдамба – аймгийн заан Э.Мөнхжаргал
  • Улсын гарьд М.Бадарч – улсын харцага Б.Бат-Өлзий
  • Улсын заан Б.Пүрэвсайхан – улсын харцага Б.Зоригтбаатар
  • Улсын харцага Т.Баасанхүү – улсын харцага О.Хангай
АЙМГИЙН ЗААН Э.МӨНХЖАРГАЛ, Ц.БЯМБА-ОТГОН НАР ДӨРӨВ ДАВЛАА
НЭМЭЛТ:

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө. Энэхүү даваанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж нар өвдөг шороодсоноос гадна улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Орхонбаяр зэрэг түрүү бөхийн таамагт байсан бөхчүүд уналаа.

Харин аймгийн заан Э.Мөнхжаргал, аймгийн заан Ц.Бямба-Отгон нар тавын даваанд үлдээд байна.

П.БҮРЭНТӨГС АВАРГА, Ц.СОДНОМДОРЖ АРСЛАН НАР ӨВДӨГ ШОРООДЛОО

НЭМЭЛТ:

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ. Аймгийн заан Э.Мөнхжаргал П.Бүрэнтөгс аваргыг давсан бол аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын арслан Б.Гончигдамбыг давав.
АЙМГИЙН ЗААН Э.МӨНХЖАРГАЛ П.БҮРЭНТӨГС АВАРГААР ДӨРӨВ ДАВЛАА
НЭМЭЛТ:

Аймгийн заан Э.Мөнхжаргал П.Бүрэнтөгс аваргаар дөрөв давлаа. Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ. Аймгийн заан Э.Мөнхжаргал П.Бүрэнтөгс аваргыг давав.

Ш.ЖАРГАЛСАЙХАН, Б.СОРОНЗОНБОЛД ТЭРГҮҮТЭЙ БӨХЧҮҮД ӨВДӨГ ШОРООДЛОО

НЭМЭЛТ:

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Гурвын даваанд улсын гарьд Ш.Жаргалсайхан улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Одгэрэл, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, улсын начин Д.Амаржаргал, Д.Хүдэрбулга тэргүүтэй бөхчүүд өвдөг шороодлоо. Мөн аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, цэргийн арслан М.Лхагвагэрэл нар тунаж, Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл давснаар цааш шалгарав.

Аймгийн заан Ц.Бямба-Отгон, Э.Мөнхжаргал нар дөрвийн даваанд шалгарлаа.

НЭМЭЛТ:

Сар шинийн битүүний өдрийн бөхийн барилдаан эхэллээ. Сар шинийн барилдаан өнөөдөр /2021.02.01/ 14:00 цагаас үргэлжилж, түрүү бөх тодорно. Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй 64 бөх барилдана.

САР ШИНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр/2021.01.31/ эхэлсэн. Сар шинийн барилдаан өнөөдөр /2021.02.01/ 14:00 цагаас үргэлжилж, түрүү бөх тодорно. Анхааруулахад, бөхчүүд болон үзэгчид барилдааны өмнө Covid-19-ийн түргэвчилсэн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах шаардлагатай.

Бөхийн барилдааны эхний өдөр нэгийн даваанд улсын харцага Н.Батзаяа, Ж.Амартүвшин, улсын начин Ж.Чулуунбат, Ш.Шинэбаяр, Г.Баасандорж, Б.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, Т.Дүгэрдорж тэргүүтэй улсын цолтнууд өвдөг шорооджээ.

Харин хоёрын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Ш.Мөнгөнбаатар, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Суманчулуун, Л.Гантулга, Ч.Баянмөнх, Б.Сангисүрэн, Э.Даш, Б.Баатарцол, Ц.Чимэддорж, Г.Ганжад, Х.Цогтгэрэл тэргүүтэй улсын цолтнууд унасан.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж