Энэ өдөр төрсөн алдартнууд

Хуучирсан мэдээ: 2022.02.01-нд нийтлэгдсэн

Энэ өдөр төрсөн алдартнууд

Энэ өдөр төрсөн алдартнууд

Шинэ сарын эхний өдөр нийгэм, улс төр, урлаг, спортын хэн гэдэг алдартнууд мэндэлснийг та бүхэнд сонирхуулъя.


  • ОХУ-ын анхны ерөнхийлөгч  Борис Николаевич Ельцин 1931 оны энэ өдөр төржээ. Тэрээр улс төр, эдийн засаг, соёлын шинэ эрх чөлөөг орос улсад нэвтрүүлэхэд чамгүй үүрэг гүйцэтгэсэн нэгэн билээ. 1990 оны эцэст огцорч одоогийн ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийн суудлыг залгамжилсан юм.

  • Алдартай хөвгүүдийн хамтлагийн нэг “One Direction” хамтлагийн гишүүн Харри Эдвард Стайлз мөн энэ өдөр мэндэлжээ. Дөнгөж 27 настай залуу уран бүтээлч гэхэд "Грэмми", "Айвор Новелло", Америкийн хөгжмийн шагнал, хоёр удаа Бритийн шагналыг хүртсэн. Мөн 2021 онд марвелийн кино ертөнцөд нэгдэж, "Thanos"-ийн дүүгийн дүрийг бүтээгээд амжсан юм.

  • Тулаант киноны нэрт жүжигчин Брюс Лигийн  хүү Брэндо Ли 1965 оны энэ өдөр мэндэлжээ. Бага наснаасаа тулааны урлагт суралцжээ. Нэрт тулааны мастер эцгийнхээ замналаар кино урлагт хөл тавьжээ. 1991 онд Брэндонд  Ли "Луу: Брюс Лигийн түүх” кинонд эцгийнхээ дүрд тоглохыг “Universal Pictures”-ээс санал болгож байжээ.

  • Өнөө цагийн UFC холбооны  хамгийн алдартай оддын нэг Ронда Роузи 1987 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпоос жүдогийн төрөлд хүрэл медаль хүртэж, тус төрөлд медаль хүртсэн анхны америк эмэгтэй аж. Түүний UFC холбооны аваргын бүсээ хамгаалах тулааныг дэлхий даяар нийт 170 сая гаруй хүн үзэж байжээ. Мөн WW, UFC-н цорын ганц эмэгтэй аварга бүсгүй.

Ц.Хонгор

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж