Шинийн 1, 2, 3-нд вакцины 12 цэг ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.02.01-нд нийтлэгдсэн

COVID-19

Шинийн 1, 2, 3-нд вакцины 12 цэг ажиллана

Шинийн 1, 2, 3-нд вакцины 12 цэг ажиллана
Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд суурин 12 цэгт 12 багийн 48 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 31, II тунд 46, III тунд 400, IV тунд 396, нийт 873 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3031 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.554 (77.1 хувь), 16-17 насны 27.043 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж