Тайланд: Газрын тос асгарсны улмаас онц байдал зарлав | News.MN

Тайланд: Газрын тос асгарсны улмаас онц байдал зарлав

Тайланд: Газрын тос асгарсны улмаас онц байдал зарлав

Тайланд: Газрын тос асгарсны улмаас онц байдал зарлав

Тайландын зүүн хэсэгт далайн эргийн элсэн дээр газрын тос асгарсны улмаас онц байдал зарлалаа. Онц байдлын хүрээнд ресторан, дэлгүүр, аялал жуулчлалын үйл ажиллагааг зогсоов.
“Star Petroleum Refining” компанийн эзэмшдэг далайн эрэг дээрх усан онгоцны зогсоол дээр танкер ачихад ашигладаг хоолойноос 20-50 тонн орчим газрын тос асгарсан гэж тооцоолжээ. Асгаралт нь цагийн дотор зогссон боловч Бангкокоос зүүн өмнөд хэсэгт орших Районг мужийн Мэй Рамфуенг эрэг хүртэл урсахыг нь зогсоож чадаагүй байна. Газрын тос цааш урссаар жуулчдын хамгийн их очдог Ко Самет арал хүрч болзошгүй байгаа аж.

Газрын тосыг задлахын тулд нисэх онгоцоор химийн бодис хаях болон шингээж авах зориулалттай нэг төрлийн хөвөгчийг газрын гадаргуу дээр байрлуулах арга хэмжээ авч байна.

Тэнгисийн цэргийн хүчний 200 орчим албан хаагч, “Star Petroleum Refining” компанийн 150 орчим ажилтан газрын тосыг шингээх, цэвэрлэх ажилд оролцож байна. Мөн урсан орж ирж буй тосыг хуримтлуулах шуудууг экскаватороор ухжээ.

Далайн эргийн бүс нутгийн хөгжил жуулчдаас ихээхэн хамааралтай байдаг бөгөөд цар тахлын улмаас зогсонги байдалд ороод байсан. Гэтэл ийнхүү газрын тос асгарснаар улам хүнд байдалд орж байна. Орон нутгийн загас агнуурын үйлдвэрлэл ч бохирдолд өртжээ.

Эх сурвалж: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-01 213.87.132.217

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Асгаралт нь 2022-02-01 64.119.25.110

Асгаралт нь гэж юу вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж