Сингапурын тиктокчин Вэйн Чиа 36.88 ам.долларын ханшаар цагаан сараар өөрийгөө түрээслэнэ. Хамаатнуудын байнга асуудаг төвөгтэй асуултаас зайлсхийхэд тань туслахаар тэр энэ аргыг бодож олжээ. Түрээсийн үнэд хамаатнуудтай чинь хамт маажаан тоглох, гарыг чинь муухай болгохгүйн тулд сам хорхой хальсалж өгөх зэрэг үйлчилгээ багтсан байна. Хамгийн гол нь тэр таны найз залуу мэт жүжиглэж, одоо хүртэл хүнтэй суухгүй юу хийж явна вэ гэх асуултын хариуг барих гэнэ.
Өдгөө 21 настай Вэйн Чиа өөрийгөө түрээслэх тухай бичлэгийг тиктокдоо байршуулсны дараа 230 мянга гаруй хүн үзжээ. Анхандаа тоглоом шоглоомоор уг бичлэгийг хийсэн боловч өглөө сэрэхэд өчнөөн олон хүсэлтийн зурваст дарагдсан байсан гэв. Зарим нь бүр өөр хотод амьдардаг, ирэх жил түрээсэлж болох уу ч гэж асуусан байжээ.
Эцэст нь тэрбээр өөрийгөө түрээслэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд, миний бичлэг та бүхэнд ядаж л инээд хөөр бэлэглэсэн гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Эх сурвалж: SCMP
Холбоотой мэдээ