Бээжингийн өвлийн олимп ирэх сарын 4-нд эхэлнэ. Өвлийн олимпод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс оролцохоор болсон билээ. Айлчлалын багт багтсан хүмүүсийг дурдвал Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэл хотын засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар багтжээ.
Харин ажлын хэсэгт “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар багтсан байна. Энэхүү айлчлалын баг хоёрдугаар сарын 2-ноос 8-ны хооронд Бээжин хотод айлчлах товтой байна.
Мөн Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр “Удахгүй болох олимпийн үеэр БНХАУ-д айлчлал хийж, хил гааль, боомтын асуудлаа нээх тухай ярилцана” гэдгийг хэлж байв.