НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах саналыг АНУ гаргав

Хуучирсан мэдээ: 2022.02.01-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах саналыг АНУ гаргав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах саналыг АНУ гаргав

Украины хилийн ойролцоо ОХУ цэргээ төвлөрүүлж, зөрчил үүсгэсэн асуудлаас хойш анх удаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Даваа гаригт хурал зарлажээ. Хурлыг АНУ-ын хүсэлтийн дагуу зохион байгуулсан бөгөөд ОХУ-ын эзлэн түрэмгийлэл олон улсад яаж нөлөөлөх талаар хэлэлцэх аж.

Тус зөвлөл дэх АНУ-ын төлөөлөгч Линда Томас-Грийнфелд хэлэхдээ, Оросын үйлдэл нь олон улсын энх тайван, аюулгүй байдал болон НҮБ-ын суурь гэрээнд заналхийлсэн үйлдэл гэдгийг онцолжээ. Мөн тэрбээр Аюулгүйн зөвлөл нь баримтуудыг шинжилж, ОХУ, Украин, Европын холбоо болон олон улсын үүрэг хариуцлагын талаас эзлэн түрэмгийллийг авч хэлэлцэх ёстой гэж мэдэгджээ.

Харин ОХУ-ын төлөөлөгч Дмитрий Полянский үүний хариуд, "Аюулгүйн зөвлөлийн гишүүд өөрсдийн үндэслэлгүй хардлага болон олон улсад заналхийлж болзошгүй гэсэн таамаглал дээр суурилж хуралдах санал гаргаж байсныг би лав санахгүй юм байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нэр хүндийг унагаасан энэ ичгүүрт үйлдлийг бусад гишүүд дэмжихгүй гэдэгт би итгэж байна" гэж жиргэжээ. Түүний энэ хариу үйлдэл нь хурлаар ОХУ, Украины асуудлыг хэлэлцэхийн эсрэг санал өгөхийг Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүнд хүргэж буй уриалга гэж ажиглагчид дүгнэжээ. Үүний тулд 15 гишүүний ес нь эсрэг санал өгөх ёстой.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж