Өвлийн олимпийн тамирчдаас Covid-19-ийн 119 тохиолдол илрэв | News.MN

Өвлийн олимпийн тамирчдаас Covid-19-ийн 119 тохиолдол илрэв

Өвлийн олимпийн тамирчдаас Covid-19-ийн 119 тохиолдол илрэв

Өвлийн олимпийн тамирчдаас Covid-19-ийн 119 тохиолдол илрэв

Бээжингийн өвлийн олимпод оролцож буй тамирчид болон холбогдох бусад хүмүүсийн дундаас өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд Covid-19-ийн 119 тохиолдол илэрчээ. Тамирчид, ажилчид, хэвлэл мэдээллийнхнийг олон нийтээс тусгаарлахын тулд хаалттай бүс үүсгэн ажиллаж байна.

Амралтын өдрүүдийн тооллогоор Ням гаригт 37, Бямба гаригт 34 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ихэнх нь нисэх онгоцны буудалд ирснийхээ дараа эерэг гарсан гэж наадмын зохион байгуулагчид мэдэгдэв.

Оросын багаас гурван эерэг хариу гарсан. Тэдний нэг болох биатлонч Валерия Васнецова хэлэхдээ “Бээжинд ирээд хоёр удаа шинжилгээ өгөхөд хоёулаа эерэг хариу гарснаар миний олимп ийнхүү дууслаа” гэжээ. “Миний олимпийн мөрөөдөл ингээд мөрөөдөл хэвээрээ л үлдэх нь” гэж цахим хуудсандаа тэрбээр бичсэн байна.

Олон улсын олимпийн хорооны гишүүн бөгөөд өдгөө зодог тайлсан Финляндын хоккейчин Эмма Терхо мөн эерэг гарсан. Тэрбээр   “Энэ миний төсөөлж байсан эхлэл биш ч гэсэн Бээжингийн олимпийн зохион байгуулалт ийм сайн байгаад баяртай байна” гэжээ.

Хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны хооронд зохион байгуулагдах өвлийн олимпод тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүс, шүүгч, холбооны төлөөлөгч, хэвлэл мэдээлэл гээд нийт 3000 хүн оролцож байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-01-31 213.87.160.164

!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж