Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-нд эхлэх Өвлийн олимпийн наадамд оролцох баг тамирчид өнөөдөр /2022.1.31/ 13:56 цагт Хятад улс руу ниссэн талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлжээ. Тус наадамд долоон спортын 15 төрөлд 3000 орчим тамирчин өрсөлдөнө. Харин Монгол Улсаас цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар өрсөлдөх юм.
Б.Ачбадрах, А.Энхтуул нар хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдах хуваарьтай. Улмаар хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих юм.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй сайд, дарга нар Хятадын талаас тавьж буй цар тахлын эсрэг дүрэм журмын дагуу өнөөдрөөс 3 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарласны дараа Бээжин хот руу ниснэ.
Холбоотой мэдээ