УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг /ХЭҮК/ сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2022.01.31/ хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тус хуралдаанаар ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж хүсэлт гаргасан Т.Саруул, С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн бол З.Батбаярыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэхээс татгалзах тухай Ажлын хэсгийн тогтоолыг батлав. Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар нэр дэвшигчдийн илтгэгч гишүүдийг томилсон бөгөөд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсголыг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 11:00 цагаас хийхээр тогтжээ.
ХЭҮК-ЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ Т.САРУУЛ
БОЛОВСРОЛ
- 1992-1996 он Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуульд Англи-Орос хэлний орчуулагч /Бакалавр/
- 2001-2006 он Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
- 2010-2013 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Хууль зүйн магистр /LL.M/
- 2010-2012 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Улс төрийн магистр /M.А/
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд Англи хэлний багш
- 2007-2009 онд GCE ХХК, Хуулийн зөвлөх
- 2009-2010 онд GT’s Адвокатс Хуулийн зөвлөх
- 05-2013.06 сард Хууль зүйн үндэсний хүрээлэнд Судлаач
- 06-2013.08 сард Шүүхийн ерөнхий зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст Даргын үүрэг гүйцэтгэгч
- 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд Бодлогын Судлаач
- 2014 оноос Түгээмэл эрх хөгжил ТББ-ын Тэргүүн
- 2019 оноос Эко соёл сан ТББ-ын Тэргүүн
- Өмгөөлөгч
ХЭҮК-ЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ С.ДОНДОВ
БОЛОВСРОЛ
- 1984-1989 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
- 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн Дарга
- 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд Өмгөөлөгч
- 2002-2010 онд Хүний эрх хөгжил төв ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн Зохицуулагч
- 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд Өмгөөлөгч
Холбоотой мэдээ