Эрх баригчид цар тахлын хуулийг он дуустал сунгалаа

Хуучирсан мэдээ: 2022.01.31-нд нийтлэгдсэн

Эрх баригчид цар тахлын хуулийг он дуустал сунгалаа

Эрх баригчид цар тахлын хуулийг он дуустал сунгалаа

Цар тахлын тухай хуулийг анх зургаан сарын хугацаанд үйчлэх зохицуулалттай оруулж ирсэн ч эрх баригчид тав дахь удаагаа сунгахаар 2022 оны төсвийн тодотголыг дагаж өргөн мэдүүлжээ. УИХ-ын чуулганы ээлжит бусаар хуралдуулж, 2022 оны төсөвт тодотгол хийж байгаа бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 123 төсөл арга хэмжээний төсвийг царцааж, ирэх жил рүү шилжүүлж буй.

Тэгвэл 2022 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дунд цар тахлын хуулийг сунгаж, 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар оруулж иржээ.

Хуулийг анх зургаан сараар нэг удаа сунгах зохицуулалттай байсан ч өдгөө УИХ тав дахь удаагаа сунгахаар бэлтгэж байна.

  • 2020.04.29-ний өдөр анх баталсан бөгөөд хуулийн үйлчлэх хугацаа 2020.12.31-ний өдөр.
  • 2020.12.31-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.
  • 2021.06.29-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.
  • 2021.12.31-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.
  • 2022.06.30-ний өдөр дахин зургаан сараар сунгасан.

2022 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн талаар ЭНД дарж үзнэ үү. 2022 оны төсвийн тодотгол болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 2022 оны хоёрдугаар сарын 1-н буюу маргаашнаас эхлэн хэрэгжүүлэх бөгөөд өнөөдөр эцэслэн батлах юм.

Энэ хуулийн нэр Коронавируст халдвар /Сovid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулах тухай. Энгийнээр бол энэ хуулийн дагуу эрх баригчид хүссэн арга хэмжээгээ авах, томилгоогоо төрийн албаны хуульгүйгээр хийх, хөрөнгө оруулалт, зарцуулалт гээд онцгой хуультайгаар бүх асуудлаа шийднэ гэсэн үг.  Засгийн газрыг зардлаа хэтрүүлэхгүйгээр байх, цар тахлын хуулийг далимдуулан төрийн албанд хүн томилох, аж ахуйн нэгжүүд тендер зарлахгүйгээр гэрээгээр худалдан авалт хийх зэрэг асуудалд ямар нэг хяналтгүй байгаа хэмээн сөрөг хүчний зүгээс үзэж буй. Мөн энэ хууль батлагдсанаас хойш буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш төрийн албанд нийтдээ 1036 хүнийг ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон гэдгийг албаныхан хэлж буй. Энэ мэтчилэн эрх баригчдад өөрсдөдөө давуу байдал олгож байна гэж иргэд шүүмжилж байгаа юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж